Лхагва, 2 сар 28, 2024
-12.9 C
Ulaanbaatar

ЦЕГ: Өөрийгөө шатаахыг завдсан иргэнийг шалгаж байна

Төв талбайд нүүрсний хулгайг илчлэхийг шаардсан иргэдийн тайван жагсаал 13 дахь хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн жагсаалын үеэр нэг иргэн өөр рүүгээ шингэн цацаж, шатаах оролдлого хийх гэж байсныг цагдаа нар зогсоожээ. Энэ үйлдэл 13:00 цагийн үед болсон бөгөөд одоогоор шалтгаан нөхцөлийг тодруулаагүй байгаа аж.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр "Иргэн өөрийгөө шатаах оролдлого хийж байгааг талбай дээр ажиллаж байсан цагдаа нар зогсоосон. Одоо тус асуудлын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн гаргаж газар дээр нь ажиллаж байна" гэлээ.

Хэдэн настай иргэн ямар шалтгаанаас болсон гэдгийг байцаалт авч хамт байсан хүмүүсээс тайлбар авсны дараа тогтоох юм.

Төв талбайд жагсаалд оролцохоор ирсэн иргэдийн яриагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаахыг оролдсон

Тэрбээр өөрийнхөө бие дээр будаг шингэлэгч азтон асгасан байна. Улмаар өөрийгөө шатаахаар гал гаргах гэж оролдсон ч асаагуур нь асаагүй аж.

Шинэ мэдээ