Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Монголбанк бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэлээ

Монголбанк Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв 3 хувь байсныг 4 хувь болгож нэмэгдүүллээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, энэ оны сүүлийн шийдвэрээ танилцууллаа. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувь болгохоор шийдвэрлэсэн байна.

Инфляц төсөөллийн дагуу саарч байсан ч төсвийн зарцуулалт, цалин өсөхөөр байгаа зэргээс шалтгаалан импортын эрэлт нэмэгдэж, инфляц төсөөлсөн шиг саарахгүй байх нөхцөл бүрдэх эрсдэлтэй байгаа нь бодлогын хүүг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

“Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүдийн дунд бодлогын хүүг хэвээр хадгалах хүлээлт давамгай байна. Судалгаанд оролцсон эдийн засагчдын 60 хувь нь бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээнэ гэж үзсэн байна.

12 хувь гэдэг нь харьцангуй өндөр түвшин гэж үзэж байгаа юм. Мөн инфляц болон валютын ханш харьцангуй тогтворжиж байгаа тул энэ удаад хэвээр хадгалах  магадлалтай гэж үзжээ.

Харин 20 хувь нь нэг нэгж хувиар өсгөнө гэж үзсэн байна. Инфляцын буурах хурдыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн хямралтай үед импортын өсөлтийг сааруулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор өсгөнө гэж үзжээ.

Мөн Монголбанк Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвийг гурван хувь байсныг дөрвөн хувь болгож нэмэгдүүллээ. БНХАУ-ын СOVID-19-ийг Үл тэвчих бодлогоо эрт сулруулж, барилгын салбарт дэмжлэг үзүүлж байгаа нь дотоодын эдийн засагт нөлөөлөхөөр байна.

Шинэ мэдээ