Пүрэв, 4 сар 18, 2024
8.1 C
Ulaanbaatar

Экс найз бүсгүйгээ хүчирхийлж, ээжийг нь хөнөөсөн этгээдэд ЯЛ ОНООВ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д экс найз бүсгүйнхээ ээжийг хөнөөж, дүүг нь хүнд гэмтээсэн хэрэг гарсан нь багагүй дуулиан дэгдээсэн. Дүүргийн шүүхээс уг хэргийг үйлдсэн 26 настай залууд бүх насаар нь хорих ял оноосон.

Тус хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч пүрэв гарагт Сөүлийн дээд шүүхийн байрнаа болж өндөрлөжээ. Шүүхээс гэмт этгээдэд оноосон насаар нь хорих ялыг хэвээр үлдээжээ.

Гэмт этгээд И Сок Жүн нь өс хонзонгийн сэдэлтэйгээр хуучин найз бүсгүйнхээ ээжийг хутгалан хөнөөж, дүүд нь хүнд гэмтэл учруулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутган ийнхүү насаар нь хорих ял оноосон байна.

Тэрээр өнгөрөгч арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Сөүлийн өмнөд хэсэгт байрлах найз бүсгүйнхээ гэрт хүргэлтийн ажилтны дүрээр нэвтэрч 49 настай ээж болон 14 настай эрэгтэй дүүг нь хутгалжээ.

Уг хэрэг гарахаас дөрвөн өдрийн өмнө хэрэгтэн И найз бүсгүйгээ хорьж, хүчирхийлсэн гэх хэргээр саатуулагдсан бөгөөд цагдаагийн хамгаалалт авахыг хүссэн найз бүсгүйдээ өширхсөний улмаас уг хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.

Өнгөрсөн шүүх хурлын үеэр прокурорууд түүнд цаазын ял оноохыг шаардсан ч шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон юм.

Шинэ мэдээ