Бямба, 4 сар 20, 2024
14.1 C
Ulaanbaatar

Зарим эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ дахин жирэмслэх боломжтой бөгөөд хэрхэн ийм зүйл тохиолддог вэ?

Жирэмсэн байх үедээ дахин жирэмсэлж болдгийг лав 3 бодит тохиолдол батлаад байгаа юм. Бид ихэр хүүхэд тээж төрүүлэх тухай яриагүй шүү. Энэхүү нийтлэлээрээ танд хүргэх ойлголт нь ихэр хүүхэд тээхээс ч илүү сонирхолтой. Эдгээр эмэгтэйчүүд ганц л хүүхэд тээж төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан юм. Харин тэгсэн хэдэн долоо хоногийн дараа эсвэл сарын дараа дахиад нэг хүүхэдтэй болсон ажээ. Энэ хачирхалтай үзэгдлийн талаар эмч нар юу гэж тайлбарласныг сонирхоцгооё.  Хэд хэдэн шалтгааны (өглөөний дотор муухайралт, хөл чичрэх, бадайрах, цээж хорсох) улмаас жирэмслэлтийн үе таагүй өнгөрдөг. Гэхдээ жирэмсний үед давуу тал бий. Энэ үед хосууд жирэмслэхээс айх хэрэггүй болно. Нэгэнт л жирэмсэн болсон үед дахиж юу гэж л жирэмслэх вэ дээ. Гэхдээ зарим нэг хачирхалтай мэдээ таны жирэмслэлтийн үеийн ойлголтыг орвонгоор нь эргүүлж орхих байх. Таны үр хэвлийдээ бойжиж байх үед дахиад нэг үр тогтох боломжтой.  Ийм тохиолдлын статистик тоо ч гэж байхгүй, гэхдээ шинжлэх ухаанд итгэдэг бол бас л боломжтой зүйл юм. Та ийм зүйл өөрт тохиолдоно гэж айх хэрэггүй ээ. Онолын хувьд л боломжтой гэж үздэг, яагаад гэвэл…   Таны бие махбод нэгэн онцгой зүйл хийвэл давхар жирэмсэлж болно. Жирэмсний үед эмэгтэй хүний үр тогтох үйл явц зогсонги байдалд ордог. Сав нь нэгэнт тогтсон үрд дасан зохицох тул ердийн шинэ өндгөн эс амжилттай хөгжихгүй. Үүний зэрэгцээ жирэмсний үед эмэгтэй хүний бие махбод үрийг халдвар зэргээс хамгаалах нялцгай давхаргатай болсон байдаг. Уг давхарга мөн дахин үр тогтохоос ч хамгаалах үүрэгтэй. Давхардмал жирэмслэлт болохын тулд жирэмсний үед үр тогтох үйл явц хэвийн үргэлжилж байх ёстой эсвэл сав хуваагдсан байх ёстой. Эдгээр хувилбарууд нь маш ховор тул эрдэмтдийн судалгаа хийхэд зохих мэдээлэл олдохгүй байгаа юм. Анагаахын шинжлэх ухаанд 10-аас бага ийм тохиолдол бүртгэгдсэн тул үүнийг боломжтой гэж үзэх болжээ.   Давхардмал жирэмслэлтийн үед хүүхэд хэзээ төрөх вэ? Давхардмал жирэмслэлт төрөлтийн төлөвлөгөөг хүндрүүлж болох ч нэг их хүчтэй нөлөөлөхгүй. Ямартай ч хүүхдүүд насаар ойролцоо байх болно. Ихэнх тохиолдолд хүүхдүүд 37 болон 38 дахь долоо хоног дээр эрүүл саруул төрцгөөнө. Тиймээс онолын хувьд хүүхдүүд эрүүл саруул хэвийн бойжно, мөн төрөлтийг ч төлөвлөх боломжтой. Хоёр хүүхэд хэвийн бойжиж байвал ээжид ямар ч эрсдэл үүсгэхгүй. Нөгөө талаасаа, аль нэг хүүхэд хэтэрхий “залуу” эсвэл хоёр дахиасаа хөгжил сул дорой бол асуудал үүсэх магадлалтай. Нэг хүүхэд хэвлийдээ тээж байтал дахиад нэг хүүхэдтэй болжээ гэсэн мэдээ сонсвол та яаж хүлээж авах вэ?

Шинэ мэдээ