Баасан, 4 сар 19, 2024
5.1 C
Ulaanbaatar

БАРИМТ: “Эрдэнэт үйлдвэр“-т БЕЛАЗ машин ОСОЛДОЖ, хойд явах эд анги нь бүхэлдээ салж унажээ

"Эрдэнэт үйлдвэрт" арваннэгдүгээр сарын сүүлээр нэгэн осол гарчээ. Тодруулбал, хүдэр тээвэрлэн өгсөн чиглэлд явж байсан хүнд даацын машин болох белаз машин осолдсон байна. Одооогийн байдлаар уг ослын талаар үйлдвэрийнхэн мэдээлэл гаргахгүй, нууцалж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар белаз машины хойд явах эд анги нь бүхэлдээ салж унасан бөгөөд засвар хийж дахин ашиглах ямар ч боломжгүй болжээ.

Үйлдвэрийн захирал, удирдлагууд Сингапурт уул уурхайн үзэсгэлэнд оролцож буй бөгөөд тухайн үед Эрдэнэт үйлдвэрийг хариуцаж байсан хүн нь Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа юм байна.

Мөн уг ослоос болж Эрдэнэт үйлдвэрт багаар бодоход 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан байх магадлалтай байгаа аж. Учир нь белаз машины өөрийнх нь өртөг 10 гаруй тэрбум төгрөг байдаг. Дээр нь ослоос шалтгаалж үйлдвэрийн тээвэрлэлтийн хэвийн ажиллагаа доголдсон гээд алдагдсан өртөгүүд нэмэгдэх билээ.

Энэ талаар бид "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ХМОХА-ны дарга н.Гантулгаас тодруулахад "Одоогоор ийм мэдээлэл надад ирээгүй байна. Энэ талаар тодруулъя" гэлээ.

Дашрамд сануулахад, белаз машины ослын анхны тохиолдол биш. Өмнө нь хэд хэдэн эвдрэл, ослууд гарч байсан юм. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй хүнд даацын белаз машинуудыг эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод буй Беларусиас, мотор зэргийг нь БНХАУ-аас худалдан авч угсардаг гэдэг мэдээлэл байна.

Шинэ мэдээ