Skip to content
  • Mon. Jan 30th, 2023
Улс төрийн мэдээлэл

Улс төрийн мэдээлэл

Ард түмэн цагаан цаас биш...

  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхийн мэдээ
  • Спорт
  • Сонин хачин
  • Соёл урлаг
  • Шар мэдээ

ШУУРХАЙ: 40 тэрбум төгрөгийн эд хөрөнгө залилагч “Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Nov 16, 2022

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Тэрээр “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан уг компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авч залилсан хэрэгт шалгагдаж байсан юм. Түүнийг удаа дараа шүүх хурлыг хойшлуулсан, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байна.

“Эрдэнэ зам” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын зам, Маршлын гүүр-Хоме плаза уулзвар, Нарны зам, ТЭЦ-4, Шинэ нисэх буудлын хурдны зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэсэн үндэсний томоохон компани юм. Мөн татан буугдсан Капитал банкны зээлдэгч нарын мэдээллээс харахад Г.Өлзийдүүрэн нь тус банкнаас өөрийн хүү Ө.Цэнгэлтэй нийлж 10 сая евро, 870 сая төгрөгийн зээл авсан боловч уг зээлээ огт төлөөгүй байгаа бөгөөд хүү Ө.Цэнгэл нь оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа юм байна.

Г.Өлзийдүүрэн нь тус компанид ерөнхий нягтлан бодогчоор өөрийн төрсөн эгч Г.Оюунсүрэнг ажиллуулан түүгээр дамжуулан “Эрдэнэ зам” компанийн хөрөнгө болон ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг Япон улсад амьдардаг том хүү Ө.Цолмон руугаа шилжүүлсэн байж болзошгүй асуудлаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд хууль хяналтын байгууллага анхаарал хандуулсан байна. Мэдээж дээрх зээлүүд эргэн төлөгдвөл Капитал банкны Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын санд өгөх өглөг тэр хэмжээгээр барагдах нь ойлгомжтой. Г.Өлзийдүүрэнгийн энэ хэрэг 2017 оноос хойш шалгагдаж хэд хэдэн удаа шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс удаа дараа мөрдөн байцаалтад буцаан удааж шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн нь Г.Өлзийдүүрэнгийн хамаатны “шүүгч” дүү болох “А”, УЕП газарт өндөр албан тушаал хашиж байсан “Ц” болон цагдаагийн нэр хүнд бүхий генерал “С” нартай холбоотой байж болзошгүй юм. Бид энэ хэргийн талаар эрэн сурвалжилж эргэн мэдээллэх болно.

Post navigation

ШӨХТГ: CU сүлжээ дэлгүүрт авсан торгуулийн арга хэмжээг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгожээ
Ж.Билгүүтэй: Бусдад шилжүүлсэн мөнгө, хувийн мэдээллийг буцааж болдоггүй тул цахим орчинд танил хүнээ ч нягтал

By Amartuvshin

Related Post

Нийгэм Онцлох

Монголд гэр бүлийн үнэ цэн үгүй болж байгаа нь асар муу үр дагавартай

Jan 10, 2023
Нийгэм Онцлох

Жар орчим мянган хүн 2022 онд халтирч унан Гэмтлийн эмнэлэгийг зорьжээ

Jan 9, 2023
Жижиг онцлох Нийгэм

ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАЖ, ХӨНӨӨСӨН БАЙЛДАГЧТАЙ ХАМТ ЗУГТСАН Т.МӨНГӨНШАГАЙ: ДАРГА БИДНИЙГ ЗОДОЖ, “БУУДАЖ, АЛНА” ХЭМЭЭН ЗАНАЛХИЙЛЭХЭД НАЙЗ МИНЬ ГОХОО ТҮРҮҮЛЭЭД ДАРЧИХСАН ЮМ

Dec 16, 2022

Хараагүй өнгөрсөн

Эдийн засаг

Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

Jan 24, 2023
Онцлох Эдийн засаг

Монгол Улс Дархан, Эрдэнэт шиг арван хоттой болох ёстой!

Jan 17, 2023
Жижиг онцлох

Н.Сугар: Засаг дарга сүүлийн 30 жилд үүссэн алдаа завхарлыг засаж, цаашид цэгцтэй явах боломжыг хангахын төлөө зүтгэж байна

Jan 15, 2023
Нийгэм Онцлох

Монголд гэр бүлийн үнэ цэн үгүй болж байгаа нь асар муу үр дагавартай

Jan 10, 2023
Улс төрийн мэдээлэл

Улс төрийн мэдээлэл

Ард түмэн цагаан цаас биш...

Proudly powered by WordPress | Developed by: Workflow by Workflow.

  • Privacy Policy
  • Terms of Use
  • Contact Us