Баасан, 4 сар 18, 2025
-1.9 C
Ulaanbaatar

Хүнийг гэрлэлтээр өмчилж үл болно

Өмчлөх сэтгэлгээ бол хардалтыг өдөөх хамгийн чухал хүчин зүйл. Хоёр хүн нийлж нэг гэрт ороход тодорхой хэмжээнд аль алиных нь эрх хязгаарлагддаг. Тухайн хүнийхээ хувийн орон зайг хүлээн зөвшөөрөх ёстой. Яг өөрийнхөөрөө насан туршдаа амьдрах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бүрэн хориглож болохгүй. Бүрэн хориглох нь өөрөө өмчлөх сэтгэлгээ юм. Дуртай юмаа хийж чадахгүй байна гэдэг хэцүү. Торонд орсон мэдрэмж, хараа хяналтанд байгаа мэдрэмжийн цаана өмчлөх сэтгэлгээ бий. Хүн төрөлхтнийг тор руу чихэх ямар ч боломж байхгүй. Тэгэх аваас хардалт гэдэг зүйл рүү явна. Хардалт нь хайрлах, харамлах гэдгээс өөр утгатай.

Сэтгэлзүйч Т.Доржпагма

Шинэ мэдээ