Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Түүхт Хархорин хотыг шинэчлэн байгуулахаар болов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Орхоны хөндийд цаашид Шинэ Хархорин хотхон барих тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн. Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Шууд баригдчихгүй.

Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан дурсгалт газрууд бий" гэв.

Орхоны хөндий бол Монголын газар нутгийн төв бөгөөд энд нийслэл хоттой байсан үедээ Монгол хүчирхэг гүрэн болдог.

Шинэ мэдээ