Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Б.Болор:Казахстаны алдарт Кызыл май буюу улаан тосыг хэрэглээд ходоодны бүх төрлийн өвчнөөсөө ангижирсан

Казакстаны алдарт ходоодны Улаан Тос буюу Кызыл Май +9 төрлийн эмийн ургамалыг хэрэглээд ходоодны бүх төрлийн өвчнөөсөө ангижирсан хэрэглэгч Б.Болорын ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, та хэзээнээс эхэлж улаан тос буюу Кызыл майг хэрэглэж эхэлсэн бэ. Үр дүн ямар байсан талаараа уншигч олонд хуваалцаач?

-Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Казахстаны алдартай Питолюум компанийн 30 жилийн түүхтэй Кызыл Май буюу улаан тосны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Намайг Б.Болор гэдэг. Энэ бүтээгдэхүүнийг 2017 оноос эхэлж хэрэглэсэн. Юуны өмнө өөрийнхөө бяцхан түүхийг ярьж өгье гэж шийдлээ. 2017 онд гадаадаас эх орондоо ирэхдээ ходоодны хүнд хэлбэрийн гурван том шархтай, ходоодны хатингаршил, улалттай, үрэвсэлтэй ходоодны бүх төрлийн өвчин асуудал надад илэрсэн. Гадаадад байсан учраас эмнэлэгт хандах боломжгүй байсан. Өвчин маань хүндрээд Монголдоо 2017 оны 12 дугаар сарын 28-нд түргэн тусламжаар ирж байсан. Ингээд эмнэлгээр явж тухайн үед эмчилгээ хийсэн. Гэсэн хэдий ч дахиад ходоодоо дурандуулахаар шарх бий болсон байдаг. Харин тухайн үед надтай тааралдсан нэг хүнд насаараа баярлаж явна. Нэрийг нь онцлоод хэлэхэд миний хамгийн дотны минь найз энэ тосыг санал болгосон учир анх хэрэглэж үзсэн.

-Хэрэглээд яг ямар үр дүн гарсан юм бэ. Улаан тосныхоо найрлага үйлчилгээг нь илүү тайлбарлавал?

-Гайхалтай үр дүн гарсан. Кызыл гэдэг нь улаан гэсэн үг, майя гэдэг нь тос гэсэн үг. Би энэ тосыг хэрэглэхээс өмнө олон юм хэрэглэж эмчилгээ хийлгэсэн байсан ч учир итгэл найдвар бараг буурсан байсан. Гэхдээ энэ тосыг авч гурван сарын дотор хэрэглээд эргээд гурван сар завсарлаад Солонгос улсын Самсунг эмнэлэгт очиж ходоодоо дурандуулахад нөгөө шарх нь ор мөргүй арилсан байсан. Улайлт үрэвсэл маань бүрэн эдгэрсэн байна гэж эмч нь хэлсэн. Ходоодны шарх маань өөрөө үүсэхдээ ходоодны шархийг нэлэнхүйд нь гэмтээдэг. Харин эдгэхдээ сорвижиж эдгэдэг юм билээ. Харин энэ улаан тос миний ходоодны шархыг ямар ч сорвигүй эдгээсэн нь бүр төгс гайхамшиг шүү. Энэ бол таван жилийн өмнөх надад тохиолдсон бодит жишээ. Тэрнээс хойш би таван жил тасралгүй улаан тосыг бүх зүйлдээ хэрэглэж байна. Найрлагын тухайд гэвэл маш олон төрлийн эмийн ургамал орсон учраас ганцхан ходоод гэлтгүй улаан хоолой, уушгины үрэвсэл, бронхит, эмэгтэйчүүд, цагаан мах эргэх гээд маш олон эмчилгээнд хэрэглэнэ. Тиймээс айл болгонд байж байх ёстой эмчилгээний бүтээгдэхүүн. Маш олон төрлийн эмийн ургамал орсон охь тос гэдгийг дахин тодотгомоор байна.

-Яг ямар ямар эмийн ургамал орсон байгаа вэ?

-Ганга өвс, нохойн хошуу, таван салаа, ходоодны шар цэцэг, хорхой өвс, халгай гээд зөвхөн Казахстан улсад ургадаг ийм ургамлууд чацарганы тос дээр суурилсан гишүүгэнэ, сарнайн охь тос, халгай, Мелисса навч гэдэг бол зүрхний баяр баясгалан гэдгийг ургамал судлаачид, эмч нар маш сайн мэддэг юм билээ. Мөн Наранцэцэгийн тос, өвслөг ургамал, шарх эдгээгч гээд 99 өвчнийг эдгээгч гэдгээр нь ОХУ-ын ард иргэдийн дунд нэр гарсан байдаг юм билээ. Ийм олон төрлийн мундаг орц найрлагатай тос. Маш олон хүн хэрэглээд эрүүл мэндэд нь тулгараад байгаа асуудлаа шийдчихсэн хэмээн баяртай ярьж байхыг нь сонсож байлаа. Хоёр жилийн хугацаанд манай компанийн энэ бүтээгдэхүүн ямар ч реклам сурталчилгаагүйгээр олон нийтийн дунд танигдсан. Олон хүн таньж мэдээд хэрэглээд сурсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковид гээд хүмүүс маань антиботик их хэрэглэсэн учраас энэ эмийн ургамлыг одоо цаг үед хэрэглэвэл маш тохиромжтой.

-Ходоодны шарх эдгээхээс гадна түлэнхийд хэрэглэдэг гээд байх юм билээ?

-Тийм. Кызыл май тос маань ходоодны шарханд хэрэглэхээс гадна түлэнхийд хэрэглэдэг. Анх энэ бүтээгдэхүүн түлэнхийн тос гэж гараад Казахстаны эмнэлэгтэй хамтарч ажилладаг байсан. Тэгээд яваандаа тосоо баяжуулж маш олон төрлийн нэмэлтээр найрлагуудаа оруулсан. Казахстаныг олон хүн онгон зэрлэг байгальтай гэдгийг мэднэ. Гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард очиход нов ногооноор байдаг улс. Тийм учраас Казахстаны гайхалтай бүтээгдэхүүн болох энэ улаан тосоо тогтмол хэрэглээд ходоод болон таван цулын ямар нэгэн өвчингүй эрүүл саруул болох бүрэн боломжтой шүү.

Холбогдох утас: 86131133, 86291797

Шинэ мэдээ