Баасан, 3 сар 29, 2024
-4.9 C
Ulaanbaatar

Газрын тосны үнэ өсчээ

АНУ-ын шатахууны нөөц багасаж, ам.долларын ханш унасантай холбоотойгоор газрын тосны үнэ лхагва гарагт өсжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.59 ам.доллар буюу 3 хувиар өсөж, 87.91 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны мөн сард нийлүүлэх үнэ 2.17 ам.доллароор /2.3 хувь/ өсөж, 95.69 ам.долларт хүрчээ.

Лхагва гарагт ам.долларын индекс 1.13 хувиар унаж, 109.7010-т хүрсэн байна. Мөн АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын 21 хүртэлх долоо хоногт газрын тосны нөөц 2.6 сая торхоор нэмэгдсэн бол шатахууны нөөц 1.5 сая торхоор, нэрмэл түлшний нөөц 0.2 сая торхоор тус тус буурчээ.

Шинэ мэдээ