"Чингис хаан" хаад язгууртны музей өнөөдөр буюу намрын дунд сарын 17-нд нээж байна. Тус музей нь есөн давхар бүхий танхимуудаас бүрдэнэ. Иймд, "музейн бүх үзмэрийг үзэхэд 8-9 цаг зарцуулна" хэмээн тус музейн захирал С.Чулуун ярьж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Энэ Чингис хаан музейг маш олон ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. 2019 онд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ музейг нээх саналыг гаргаж байсан.
Монголчууд бид нэгдэж энэ том бүтээн байгуулалтыг хийж чадлаа гэж үзэж байгаа. Олон хүмүүсийн цаг зав, олон хүмүүсийн ур ухаан орж байж энэ музей нээлтээ хийж байгаа.
Монголчууд бид Чингис хааныхаа тэгш 860 жилийн ойд барьж буй том бэлэг төдийгүй өнөөгийн зуунд стандартын шаардлага хангасан залуу хойч үеэ соён гэгээрүүлсэн том бүтээн байгуулалт болсон. Энэ музейг олон түмэнд сурталчлах, Монгол хүн бүр ирж үзээд, Монгол хүн бүр Чингис хааныхаа хүндэтгэлийн танхимд ирж мөргөдөг, тэнд сүсэглэдэг өөрийгөө даатгадаг ийм байгаасай гэж хүсэж байгаа” гэсэн юм.
Гэвч түүний мэдэгдлийг сошиалд сэвэх болжээ. Монголчууд үнэндээ Чингис хаан гэдэг ганц л шашинтай. Ийсүс, Будда, Мухамедыг "ашиг харсан", прагматик байдлаар л шүтдэг Монголчуудын хувьд Чингис хааныг доромжлох нь тэвчишгүй гэм нүгэл. Чингисийн музэй нэг талаасаа музэй, нөгөө талаасаа Төрт ёсны шүтлэг, онгодын газар мөн л дөө