Бямба, 4 сар 20, 2024
4.1 C
Ulaanbaatar

Хар масктай залуус зочид буудалд дайрч орон хоёр иргэнийг дээрэмдэв

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 11 минутад “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад 4 залуу орж ирээд зодоод, гар утас дээрэмдээд явчихлаа” гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг тус буудалд амарч байхад гаднаас нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних 4 эрэгтэй зодож гар утаснуудыг дээрэмдсэн хэргийг шуурхай шалган, эрэн сурвалжлах ажиллагаа хийн, 16-25 насны 4 хүнийг олж тогтоон, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Шинэ мэдээ