Баасан, 4 сар 19, 2024
13.1 C
Ulaanbaatar

Жонни Депп шинэ хайртаар өмгөөлөгч нь тодорлоо

Жонни Депп эмэгтэй хүнд итгэх итгэл нь дахин сэргэж, шинэ найз бүсгүйтэй болжээ. Тэр бол Деппийг гүтгэсэн хэргийн шүүх хурлын үеэр Их Британид түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Жоел Рич хэмээх бүсгүй юм.

Жоел Рич гэрлэсэн ч нөхрөөсөө тусдаа амьдардаг, хоёр хүүхэдтэй аж. Харин Деппийн ойрын эх сурвалж "Тэд болзож байгаа ч энэ нь тийм ч ноцтой биш" гэжээ.

Тэд 2020 онд Их Британид болсон шүүх хуралд буюу "Эхнэрийгээ зодсон" хэмээн бичсэн "The Sun" сэтгүүлийн редакцийг шүүхэд өгөх үеэр хамтран ажиллаж байжээ.

Өмгөөлөгч Рич нь Амбер Хердийн хэргийн шүүх хуралд Деппийн хуулийн багт байгаагүй ч хэд хэдэн удаагийн шүүх хуралд оролцож Жонни Деппийг дэмжихээр ирсэн юм. Жоел Рич 2020 оны шүүх хурлаас хойш Деппийг хууль эрх зүйн бүхий л дэмжлэгийг үзүүлдэг байжээ.

Тэр Их Британид амьдардаг
Рич Лондон хотод амьдардаг бөгөөд тэрээр олон улсын хуулийн фирмийн Schillings-тэй хамтардаг гэж өөрийн LinkedIn-д бичжээ. Компанийн цахим хуудасных нь намтарт бичсэнээр, Рич "Олон нийтийн анхаарлын төвд байгаа хувь хүн, гэр бүлд хувийн нууц, нэр хүндээ хамгаалахад тусалдаг" бөгөөд "гүтгэлэг, хувийн нууц, зохиогчийн эрхийн маргааны чиглэлээр мэргэшсэн ба хэвлэмэл, онлайн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал, гүтгэлгийн шинжтэй мэдээллээс /үйлчлүүлэгчдийн/ нэр хүндийг нь хамгаалахаар ажилладаг” гэжээ.

Тэр Бирмингемийн их сургуулийг төгссөн
Рич Шиллингст ажиллахаасаа өмнө 2003-2006 онд Английн Бирмингемийн их сургуульд суралцаж, хуулийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Дараа нь 2006-2007 онд Лондон дахь BPP хуулийн сургуульд суралцжээ.

Тэр өмнө нь Меган Марклыг төлөөлж байсан
Депп бол Ричийн төлөөлсөн цорын ганц алдартан биш юм. Түүний фирм өмнө нь 2021 оны Ням гарагт Mail сэтгүүлийн нийтлэгчдийн эсрэг хэрэг үүсгэн Меган Марклыг төлөөлж байжээ.

Эх сурвалж: People

Шинэ мэдээ