Баасан, 5 сар 24, 2024
13.1 C
Ulaanbaatar

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Сингапурын хамтын Ажиллагааны байгууллагын Зүүн Өмнөд, Азийн газрын захирал ноён Тан По Текийг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Сингапурын хамтын Ажиллагааны байгууллагын Зүүн Өмнөд, Азийн газрын захирал ноён Тан По Текийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд, “Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх асуудлын нэг болох иргэдээ хуримтлалтай, амьжиргааны баталгаат эх үүсвэртэй болгох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийлье” гээд, төрийн үйл хэрэг залгамж халаатай байх зарчмаар нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн юм.
Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхэд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсны дагуу зөвлөх үйлчилгээний баг Монгол Улсад 8 дугаар сарын 10-16 ны хооронд ажиллан засгийн газрын гишүүдтэй уулзаж, бүх талын төлөөлөлд сургалт зохион байгуулсан.
Ноён Тан По Тек Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн талаар болон Монгол Улсад ажилласан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Олон жилийн хугацаанд харьцангуй тогтвортой явж ирсэн нийгмийн даатгал тэтгэвэр тэтгэмжийн хуваарилалтын тогтолцоог халж, хуримтлалын гэх шинэ тогтолцоог шууд нэвтрүүлэх боломжгүй. Тиймээс алхам алхмаар урагшлах нь зүйтэй гэж үзэж буйгаа тэрээр тайлбарласан. Тухайлбал, “Иргэдийн төлж буй шимтгэлийн дүнг нэмэгдүүлэхгүйгээр түүний тодорхой хэсгийг хуримтлалын дансанд нь ордог зохицуулалт хийж болно” гэлээ. Зөвлөх багийнхан 10 дугаар сар гэхэд тодорхой зөвлөмж боловсруулан ирүүлэх юм.

Шинэ мэдээ