Site icon POLITIC MONGOLIA

Г.Ёндон: Нүүрсний стандарт ангиллыг шинэчилснээр эрчим хүчний нүүрсээ борлуулж эхэлнэ

УУХҮЯ-аас нүүрсний стандарт ангиллыг шинэчилж батлуулсан билээ. Үүний ач холбогдлын талаар Тус яамны сайд асан Г.Ёндонгоос тодрууллаа.

Тэрээр "Экспортын ашигт малтмал дотроо нүүрс голлох байр суурь эзэлж, орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа ч эрчим хүчний нүүрсээ борлуулж чадахгүй том сул тал байсан юм. Дэлхийд ер нь өндөр чанарын буюу коксжих нүүрс эрчим хүчний нүүрсээсээ ховор, нөөц бага талдаа байдаг. Манайд ч адилхан. Гэтэл бид коксжих нүүрсээ сорчилж ашиглаад эрчим хүчний нүүрсээ экспортолж чаддаггүй, хог болгоод байсан. Гаргаж чаддаггүй гол шалтгаан нь нэгдүгээрт үнэ бага, тээврийн зардал өндөр, хоёрдугаарт манай Сангийн яамны АМНАТ тооцох журам, гуравдугаарт, нүүрсний ангилал цөөнтэй холбоотой байсан. Сангийн яам АМНАТ тооцохдоо “Жишиг үнэ” тогтоогоод түүнээсээ тооцож авдаг, ингэхдээ манай стандарт цөөхөн учраас аль ойрхон дээд талынх нь стандартаар бодчихдог. Гэтэл БНХАУ-д энэ хоёрын хооронд 5-6 стандарт байх жишээтэй. 15 ам.доллараар зарж байгаа нүүрснээс 20 ам.доллараар бодож АМНАТ аваад байсан учраас ашиггүй болчихоод, компаниуд эрчим хүчний нүүрсээ зарж чаддаггүй байсан юм" гэлээ.

Exit mobile version