Мягмар, 4 сар 22, 2025
9.1 C
Ulaanbaatar

Зун хүйтэрч, өвөл дулаарсны учир...

Саяхан даа... 5, 6-хан жилийн өмнө зуны үд дунд гадаа гарах эцэсгүй халж, зарим жил +40 градус даван халж, гадаа удаан байвал нарны хордлогонд ордог байв. Мөн тэр хугацаанд өвөл ороолтоо зүгээд явахад ороолт тас хөлдөж, хацар ам хүйтний эрчинд хайрагдан жигтэйхэн хүйтэн өвөл болдог байлаа.

Гэтэл өдгөө зундаа өмд цамцтай, өвөлдөө давхар өмд цамцтай явахад халж, хөрөхөөргүй уур амьсгалтай болжээ. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь нэг арваны дотор ийм хурдан явагдчихдаг эд үү. Хамгийн гол нь энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах эх сурвалж Монголд байтугай дэлхий дахинд алга.

Бид насаараа цаг уурт ажилласан Доржийн Нямаа гэх хүнээс энэ талаар тодруулав. Угаас жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг дээ. Насаараа цаг уурыг ажглаж ирсэн энэ хүн эрдэмтэн докторуудаас илүү тулхтай хариулт хэлэх болов уу гэж бодсон юм.

Тэрээр "Ер нь энэ процесс уудаанаар явагдсаар л байсан. Соц нийгмийн үед өвлийг өнөтэй давна гэдэг нь бараг л дайн тулаанд орж байгаагаас ялгаагүй байсан. Гэтэл жил ирэх бүр хоёр улирлын ялгаа багасч эхэлсэн. Гэхдээ дундаж градус ердөө 1 градусын зөрөөтэй байлаа. Харин сүүлийн хэдэн бил энэ процесс хурдтай явагдсан" гэсэн юм.

дэлхий нийт энэ уур амьсгалын өөрчлөлт дээр нэг л дүгнэлттэй байгаа. Тэр нь "Дэлхийн дулаарлын улмаас Хойд туйлын далайн мөс урьд өмнөхөөсөө илүү их хайлж, нарны илчийг илүү шингээдэг ил задгай ус үлдэж, хойд туйлын дулаарлыг түргэсгэж байна" гэдэг. Тиймээс Дэлхийн дулаарлын асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ.

Шинэ мэдээ