Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Хорих 423 дугаар ангиас хоригдлууд оргоод 17 хонож байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр хоригдол оргон зайлаад 17 хоножээ.

Уг хоёр ялтны оргон зайлах сэдэл зохион байгуулалттай байсан нь илт байна. Учир юу вэ гэвэл хоёр ялтан энэ сарын 8-ны өдөр шөнийн 23 цагийн алдад хорих ангиасаа оргож, тэрнээс хойш хэнд ч үзэгдэлгүй, 17 хоногийн турш нуугдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан тодорхой мэдээллийг тухайн үед нэн даруй иргэдэд мэдээллээгүйгээс болж, хоригдлуудыг сул чөлөөтэй явж, төлөвлөгөө боловсруулах хугацаа өгсөн нь алдаа болов.

Ямар ч байсан хоригдлууд одоо хэр нь олдоогүй байна. Монгол Улсын ямар өнцөг буланд байгааг ч таах аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Тийм учир ард иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Г.Сумъяабазар нь 22 настай, 160-170 см өндөр, 55-60 кг жинтэй, зууван бор царай, өтгөн хөмсөг, хар өнгийн нүдтэй. Мөн А.Мөнхбат нь 23 настай, 175-180 см өндөртэй 60-65 кг жинтэй, бор өнгийн нүдтэй, зүүн нүдний хажуу талд жижиг хар мэнгэтэй зэрэг содон шинж тэмдэгтэй болохыг нь мэдээлжээ. Тэд Өвөрхангай, Баянхонгор, Төв аймаг болон Улаанбаатар хотод байж болзошгүй гэдгийг албаныхан анхааруулж байгаа юм. Тэднийг харсан бол 102, 80117576, дугаарт мэдээлэл ирүүлэхийг зөвлөж буй. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлнэ.

Шинэ мэдээ