Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Өрх бүрт өвлийн идэш хөтөлбөр

Сонгуулийн жил дөхөж байгаатай холбогдууланулс төрчид хэрэгжүүлж олон нийтээс санал худалдаж авж болхуйц шинэ хөтөлбөрүүд, эдинй засгийн тооцоо судалгааг нь үнэн зөв мэт гаргасан, ард түмэнд тараах пиар төлөвлөгөөтэй нь зарж байгаа шүү. Мөн амлалт бол хэрэгжүүлэхдээ биш их хурлын гишүүн болохдоо байдаг юм гэдгийг нэр дэвшигчиддээ хэлэх байна.

  1. Айл бүрт арван мянга. Ямарч баян хүн байнга мөнгөний дутагдалд орж байдаг юм. Тиймээс бид уг хөтөлбөрийг сонгуулиар хамгийн амжилттай хэрэгжих хөтөлбөр гэж үзлээ. Улс орны эдийн засаг масаг, багш нарын цалин этр гэж хэд ч ярьсан иргэд бол авах мөнгөө л бодож байдгыг анхаарна уу. Энэ хамгийн үнэтэй зарах хөтөлбөр шүү эрхэм нэр дэвшигчидээ. Өмнө нь мөнгө тараасан 10 мянга юуын гэж бодож болох ч 10 мянган зуутын дэвсгэрт байж ч болно, 10 мянган доллор рубль байж ч болно сонугуулиараа өрсөлдөгчөөсөө илүү гарж хэлэх учиртай юм.
  2. Аав бүрт амраг хүүхэн. Уг хөтөлбөрийг маш нарийн чинад нууцлал дунд хэрэгжүүлэх юм. Гэхдээ энэ бол сонгуулийн үр дүнд шууд нөлөөлнө. Манай аавууд юу өмсөх, юу идэх, ямар ажил хийх, халбага пиав уух зэрэгээ ч мэдэх эрхгүй ч харин сонгуулийн саналаа хэнд өгөхийг ерөнхийд нь базаж байдаг билээ. Эхнэрүүдийн ийм айхтар том юм шиг хэрнээ хэнд ч хэрэггүй эрх өгчихсөн байгаан. Аав бүрт амраг гэсэн болхоос хүн бүр өгөх нь гэж айж болохгүй харин хэдэн ч аавын дунд явах боломжтой хүүхнүүд шалгаруулхад л болно. Мөн уг хөтөлбөрийн хүрэээнд “Аав бүрт архи” дэд хөтөлбөр үнэгүй дагалдах болно.
  3. Хүүхдийн “өглөөний цай” хөтөлбөрийг “өдрийн хоол” болгож хоёрын гурилдаж байхаар “оройны зоог барилт” болгон өргөжүүлмээр байна. голдуу томоохон ресторануудад хүүхэд бүрт оройн хоол өгж байх хөтөлбөр юм. Ресторанд ирэх завгүй боломжгүй багтаагүй хүүдүүдийг катерингаар үйлчилж болох юм. Мөн төсвөөс хэдэн мянган хүний ресторан байгуулж түүндээ хүүхдүүдээ оройн зоогыг нь бариулж баймаар байна. Угаасаа төсвийн мөнгө бол төсвийн мөнгө тэхээр яадын мөнгөнөөс бүү ай.
  4. Ээж бүрт итгэлт хамбын аялал гэх хөтөлбөр байна. Хэдийгээр аавууд сонгуулийг базаад гэр орондоо нөлөөлөөд байгаа мэт боловч сонгуулийн саналын байран дээр өөр хүн дугуйлахдаа эр нөхрөөсөө айх ээжүүд ховор шүү. Сийхгүй л дугуйлах болно. Тиймээс ээжүүдийг базах хэрэгтэй. Ээжүүд үр хүүхэддээ анхаарал тавьсаар өвдөх хавдахаас айгаад бүгд сүжигтэй болсон байдаг. Иймд итгэлт хамбын аядадаар тогтохгүй испани италаар ч явуудсан яадын. Угаасаа төсвөөс мөнгө нь гарж байгаа биздээ.
  5. Өрх бүрт өвлийн идэш тараах хөтөлбөр. Үүн тарган хонины таван гулууз, таван цултайгаа, тал үхрийн махны хамт өрх бүрт хамрагдах юм. Ингэснээр бид ядуурлын эсрэг айл өрх бүрт чиглэсэн хөтөлбөр боловсруулж байгаа юм. Бид монгол хүнийг монгол махаар хангаж гэмээн монгол ухаан цогцлох болно.
  6. Өрх бүрт өмд гутал
  7. Иргэн бүрт ингэний хоормог
  8. Сонгогч бүрт самсунг гар утас
  9. Хүн бүрт хөөрхөн хөөрхөн бэлэг
  10. Таны гарт бэлэг байнга өгнө
  11. Сонгогч танд зориулсан цэцэгт мэндчилгээ
  12. Иргэн бүрт зориулсан Хаянан аялах эрх
  13. Төрийн авилгалын онцгой хямдрал хар баасан гариг
  14. УИХ-н гишүүнийг амьдаар харах алтан боломж
  15. Дарга долоох эхний таван азтан шалгаруулах
  16. Дүүрэг аймгийн даргатай нүүр тулан уулзах алтан боломж
  17. Гишүүдийг алсаас харж бахархах онцгой эрхүүд

Гэх мэтчилэн хөтөлбөрүүд их байгаа бөгөөд бичих гэсэн залхуу хүрчлээ. Тиймээс та бүхэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Уг бизнэсийг хийх санаа өгсөн сурагчийн өглөөний цай” хөтөлбөрийг “өдрийн хоол” болгох санаа гаргасан гишүүндээ баярлалаа. Эцэг эхчүүд сурагчдад өдрийн хоолноос илүү цөөхүүлээ анги, ээлжгүй хичээлэлдэг олон олон сургууль хэрэгтэй байна. Гэхдээ гишүүдэд тэр нээх хамаагүй. Та бүхэн дээрх хөтөлбөрүүдийг сонирхож байвал гамп@хөтөлбөршаа.ком хаягаар холбоо барина уу.

Шинэ мэдээ