Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

КОВИДЫН 91 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Өнгөрсөн хоногт 91 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 47 нь Улаанбаатарт
  • 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 977,256 болов.
    зураг

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд 13, Орхонд хоёр, Өмнөговьд 20, Төв аймагт гурван тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 656 хүн эдгэрсэн бол одоогоор 4,459 хүн хяналтад байна.

Ташрамд дурдахад, КОВИД-19-ийн тархалт сүүлийн долоо хоногт эрчимтэй буурч байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлсэн.

Тэрбээр “Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч мөн адил буурч байна. ЭМЯ, БШУЯ хамтран ажлын хэсэг байгуулж, хариу арга хэмжээ, өвчлөл, халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Есдүгээр сарын нэгэнд хичээл сургууль орохоор томуугийн өвчлөл ихэснэ. Үүнд авах хариу арга хэмжээний зөвлөмжийг өгсөн байгаа” хэмээн хэлсэн юм.

Шинэ мэдээ