Баасан, 3 сар 29, 2024
-2.9 C
Ulaanbaatar

УРТ ХУГАЦААНЫ ВИЗ НЬ ДУУСААГҮЙ ОЮУТНУУД ДАХИН ВИЗ МЭДҮҮЛЭХГҮЙГЭЭР БНХАУ РУУ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ

Цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой болсон талаар Консулын газраас мэдээллээ.

БНХАУ-ын их, дээд сургуульд зургаан сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай.

Дээр дурьдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн [email protected] цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ үү. Сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ-д шууд зорчих боломжтой.

Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон лавлагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу.

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202208/t20220823_10749377.htm

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm

Шинэ мэдээ