Баасан, 3 сар 29, 2024
-2.9 C
Ulaanbaatar

“Treasury studio”, “Зогсохгүй“ продакшны хамтын бүтээл “Зурвас“ МУСК тун удахгүй...

Найруулагч Я.Төгс-Амгалангийн бүтээл “ЗУРВАС” Монголын уран сайхны кино нь "Treasury studio", "Зогсохгүй" 2 продакшн хамтын бүтээл бөгөөд 2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж хамтран бүтээсэн анхны дэлгэцийн бүтээл нь “ЗУРВАС” Монголын уран сайхны бүтээл юм.

Энэхүү киноны гол дүрд Я.Төгсжаргалан, Э.Эрдэнэбаяр, Э.Лувсанцэрэн, Ү.Түмэнжаргал, Туслах дүрд А.Дүүрэнжаргал Б.Эрдэмсайхан, Т.Бат-Эрдэнэ, Ч.Номин-Ангараг, Б. Мөнх-Эрдэнэ, Г.Эрдэнэболд, УДЭТ-ийн жүжигчин Т.Анхзул, И.Дашнамжил, нар тоглож СУИС, КУДС-ийг 2017-2020 онд төгссөн залуу уран бүтээлчид хамтран бүтээж, оролцон тоглосноороо онцлог дэлгэцийн уран бүтээл юм.

Киноны продюссероор А.Дүүрэнжаргал, Б.Эрдэмсайхан найруулагчаар Я.Төгс-Амгалан, зохиолчооор У.Энхбаяр нар ажиллаж, ерөнхий зураглаачаар Хишиг продакшныг үүсгэн байгуулагч Д.Хишигбаатар хамтран гэлээ.

Зурвас Монголын уран сайхны кинонд хилийн цэргийн байлдагч эрсийн амьдрал, нөхөрлөлийн үнэ цэнийн талаар өгүүлэх юм.

Шинэ мэдээ