Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Допингийн шинжилгээний хариу ямар шалтгаанаар цуварч ирэв

Цахим орчинд 6-7 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй талаар мэдээлэл гараад буй. Тэгвэл үүнд Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр, Энэ жилийн үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 64 бөх, мөн шөвгөрсөн 16 харваач нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Одоогоор 16 харваач болон 60 орчим бөхийн шинжилгээний хариу ирээд байна. 4-5 бөхийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа. Үүнийг ирсэн даруйд нь олон нийтэд нээлттэй зарлана.

Допингилэрсэн эсэх одоогоор тодорхойгүй байна. Бид ч ирсэн нэрийг задлаж үзээгүй. Дутуу байгаа бөхчүүдийн шинжилгээний хариу ирэхээр нэрийг задлах хууль эрх зүйн зохицуулалттай" гэжээ.

Шинэ мэдээ