Лхагва, 4 сар 24, 2024
1.1 C
Ulaanbaatar

Сувилагч Б.Алтантуяа хэт хол зайн 700 км газар гүйж, хорт хавдар гэх чимээгүй тахлын хор хөнөөлийг таниулж байна

Сувилагч, шүлэгч, гүйгч Б.Алтантуяа Дорнод нутгаас улсын нийслэл хүртэл гүйв. 700 км-ийн зай хэт хол ангилалдаа ордог юм билээ. Ийм гүйлтийг Монголд Баянхонгорын малчин Цэгмид Бууцагаанаас УБ, Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам өмнөд хилээс хойт хил 1100 км зайд гүйж байсан бол гурав дахь эмэгтэй нь Б.Алтантуяа боллоо.
Тэр зүгээр ч нэг гүйсэнгүй. Хорт хавдар хэмээх чимээгүй тахлын хор хөнөөлийг сурталчлан таниулах, эрүүл мэндийн салбарын дуу хоолойг олон нийт, төр засагт эерэгээр хүргэхийг зорьж явна. Монгол улсад энэ өвчнөөр жилд 4400 орчим хүн мөнхбусыг үзэж эрүүл мэндийн салбар эмч ажилтнууд, төр засагтайгаа нийлээд ч дийлэхгүй байгаа билээ. Иймд эрт оношлуулах, илрүүлэх, эрүүл хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлэхийг өөрийн биеэр үлгэрлэж явна.
Эр зориг, эрч хүч тэсвэр тэвчээр эм хүнд ямар их байдгийг энэ ээж харуулж чадлаа. Уухай👏👏👏👏👏
Сонирхуулахад холын зайн рекорд 5000 км байдаг юм билээ. Финляндын иргэн 40 хоногт туулсан амжилтаар эзэмшдэг.

Шинэ мэдээ