Баасан, 3 сар 29, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Хурдан морьдыг сэрвээний өндрөөр биш ДНК шинжилгээгээр эрлийз эсэхийг нь шалгадаг болмоор байна

Монголын их өв соёл хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд холион бантан болсоор удлаа. Уг нь хамгийн шударга өрсөлдөөн тэнд л болдог. Наадамчин олны хийморийг сэргээж, сэтгэлийг хөдөлгөдөг уг уралдаанаа сайхан болгочих юм сан. Өдгөө эрлийз адуу, монгол адуу гэж ялган уралдуулдаг болсон. Тэгэхдээ эрлийз монголыг нь сэрвээний өндрөөр ялгаж байгаа нь учир дутагдалтай. 21-р зуунд энэ арга нь зохимжгүй. Хүнээр бол энэ намхан юм чинь Монгол хүн, тэр өндөр юм чинь Хятад хүн гэж байгаатай л ялгаагүй асуудал.

Техник хөгжсөн энэ үед намхан хурдтай эрлийз адуунууд олон тоогоор бий болж байгаа. Харин нуруулаг хурдтай Монгол адуунууд ч төрөн гарч ирдэг. Үүнийг сэрвээний өндрөөр ялгаж байгаа нь хүй нэгдлийг гэлтэй арга барил.

Монгол ДНК судлаачид ярьж байна. Хурдан морины холбоотой хамтран ажиллах бүрэн боломжтой гэж. Хоёрхон товчлуур дараад л ДНК-гаар нь Монгол эвсэл эрлийз гэдгийг нь ялгаад гаргачих боломжтой ийм төхөөрөмж ч тэдэнд байна. Энэ жил сэрвээний өндрөөсөө болж хасагдсан морьдын унаач хүүхдүүд нус нулимстайгаа холилдон уйлж, уяачид нь харин харуусал дүүрэн үлдсэн. Энэ бол сэрвээний өндөр үздэг баталгаатай бус аргаас болж байгаа юм. Хэрвээ баттай дүгнэлт гарч ирвэл бүгд л хүлээн зөвшөөрч, харуусал гэж зүйл байхгүй болох бус уу.

Шинэ мэдээ