Формоо өөрсдөө авцгаая, монголчууд аа. Ядуу, баяны ялгааг арилгана гэсээр формтой болгосон цаг саяхан. Формтой болчингуут энэ чинь үнэтэй байна, төр даа гэх нь буруу. Бүгд адилхан форм өмссөнөөр хүүхдүүдийн сэтгэлзүйг сургууль дээр нь эвдэхгүй байх ашиг тустай. Бусдаасаа ялгарч онгирч, ядуу, боломжгүй айлын хүүхдийг дээрэлхэж, гадуурхах үзэгдэл өсвөр насанд их байдаг. Үүнийг хязгаарлах нэг боломж нь форм юм аа.
