Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар томоохон гол мөрний усны түвшин өмнөх өдрийхөөс харьцангуй өөрчлөлт багатай байсан хэдий ч Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна. Харин Улз, Халх, Хархираа, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу наймдугаар сарын 11-нд Ус судлалын Онги-Арвайхээр, Хараа-Дархан харуул орчмоор усны түвшин 5-10 см нэмэгдэх хандалгатай байна. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
|