Пүрэв, 3 сар 28, 2024
-3.9 C
Ulaanbaatar

 Хөөмийг сонсоход байгалийн  хөг аялгуу сонсогддог

No description available.

Хилийн цэргийн 0131-р анги хөгжимчин дэд ахлагч О.Батдоржтой ярилцлаа.  Тэрээр  нүүдэлчид бидний нэгэн гайхамшигт өв болох ардын язгуур урлаг болох хөөмийгөөр тун чиг гайхалтай хөөмийлдөг нэгэн билээ. Уртын дуучин  удамтай түүний удам дамжсан авъяасын талаар ярилцсан ярилцлагыг уншигчид та бүхэндээ хүргэе.

-Таны сүүлд оролцож тэргүүлсэн тэмцээнийх нь талаар ярилцлагаа эхлэе?

-Тиймээ. Өмнөговь аймагт зохиогдсон  “залуучуудын урлаг оюуны их наадамд оролцож язгуур урлагын төрөлд тэргүүн байр эзэллээ. Баяртай байна. Багаасаа л уралдаан тэмцээнд оролцдог хүүхэд байлаа.

- Багаасаа л хөөмийлдөг хүүхэд байв уу. Таныг хөөмийлж сурахад хэн хамгийн их нөлөөлсөн бэ?

-Манай аавын талынхан урлагт их ойр хүмүүс байдаг л даа. Тухайлбал саяхан Монгол улсын гавъяат цол хүртсэн уртын дуучин Д.Ганбаатар ах манай аавын төрсөн ах нь. Д.Ганбаатарын ах маань бага хүү нь дуурийн дуучин Г.Шижирболд гэж хүн бий.  Мөн  Гантуяа гэж манай хамаатаны дуулдаг сайхан бүсгүй бий. Тийм учираас аав минь ч мөн сайхан дуулдаг хүн бий. Уртын дууг ч сайхан дуулна.

Хүүхэд байхдаа аавынхаа дуулахыг өвөр дээр нь суугаад сонсдог байлаа. Мөн аав минь морьтой явахдаа ч сайхан дуулна. Энэ бүхнээс л миний сонсгол зүгширсэн гэж боддог. Харин хөөмийлөхийг Соёл урлагийн их сургуульд   2013 онд хөөмийн ангид ороод хөөмийн  багш нараасаа сурсан.

No description available.

Мөн бахархах нэгэн зүйл гэвэл төв халхаас төрөн гарсан гурав дахь хөөмийч болж нутаг усандаа болон бусад хүмүүст танигдаж яваа даа баяртай байдаг.

No description available.

-Хөөмийг анх сурахад бэрхшээл байдаг уу?

-Миний хувьд хөөмийг анх сонсоод хүлээж авч биеээрээ түүнийг урлаж дуугарахад төвөгтэй шантрах зүйл байгаагүй. Багын аливаад тэр тусмаа урлагт ойр байсны ачаар төвөггүй хүлээж авсан байх. Хөөмийг анх сурахад хамгийн гол үндсэн шахаа хархирааг л бүрэн гүйцэт бас сайхан хүн хоногшихоор дуугарч сурах ёстой. Хөгжимч гэсэн дууг ч гэсэн чанга сул хурдан удаан хүргэхийн тулд янз бүрийн хэлбэрээр явдаг хөөмийч мөн ялгаагүй бүх зүйлд уялдуулж болдог. Сүүлийн үед хөөмийчид улам баяжуулж байна.  Харин хөөмийг анх сурахад олон жилээр дутуу сурсан эвлэж өгдөггүй хүмүүс байх шиг санагддаг

-Хөөмийний гол хоршил нь байгаль гэж ярьдаг энэ үнэн үү?

-Хөөмийг  анх сонсоход шууд л монгол байгаль газар ус бүх сайхан зүйл дүрслэгддэг. Хээр талд хөөмийлөх нь  илүү сайханаас гадна хээр талд дуугаралт нь улам задгай цар хүрээтэй болж ирдэг.

Хөөмийг хөгжимгүй бэлдэх тусам сайжирдаг. Учир нь өөрийгөө сонсох дуугаралтаа гүйцэт гаргадаг. Харин хөгжим фонаграммтай хэтэрхий яваад байвал бас тэр шинж чанар нь алдагдаж нэг ёсондоо дутуу дуугаралттай ч гэсэн болоод байгаа юм шиг болдог.

Үнэндээ дараа нь огт хөгжимгүй бэлдээд үзэхээр үнэхээр муудсан байдаг шүү.

-Хөөмийний гарал үүсэлийн тухайд яривал?

Хөөмийний гарал үүслийг алтайн өндөрлөг сав газарт хүмүүс хадгалж авч үлдсэн гэдэг. Нүүдэлчдийн зан заншил ахуйн амьдралын хэв маягаас л үүссэн нь тодорхой.

No description available.

-Өөрийн тань тухайд ямар ямар аяыг хөөмийлдөг вэ?

Миний хувьд удаан чадал шалгасан цар хүрээтэй дуунуудыг хөөмийлөх дуртай.Мөн цаг үеэ нийлүүлээд олон янзын чиглэлд голдуу сонгодог  хөгжимийн зохиолууд хөөмийлдөг.Мэргэжилийн хүмүүс намайг гайхаж урамшуулдаг зүйл гэвэл ямар ч хамаагүй тоналнистад ямар ч хамаагүй дууг хөөмийлдөг гэж үнэлдэг. Миний сонирхол ч мөн тийм байдаг. Тухайлбал алдарт хөгжимийн зохиолч Монтэны “Чардаш”, Жанцанноров гуайн “ Нар сарны зааг” “цагаан суварга”  “Бурхан халдун”гэх мэт олог аянуудыг хөөмийлдөг. Харин “Бүлээн нурам” киноны аяыг хөөмийлсөн маань хүмүүст их хүрсэн. Энэ бол орчин үед хөөмий ямар түвшинд хөгжиж вэ гэдгийн илрэл мөн.Багш нарын маань ч бас томоохон нээлтүүд байгаа гэж боддог.

-Уртын дуучид задгай салхинд морин дэлэн дээр илүү сайхан гэдэг. Харин морин дэлэн дээр хөөмийлөх тохиолдол байдаг  уу?

Хөөмийлнөө хөөмийн нэг онцлог нь  амьсгааг их удаан хадгалах чадвараараа их онцлог хоёроос гурван минут амьсгаа авахгүй хөөмийлөх ч тохиолдол байдаг.Өдөртөө нэг ая хөөмийлж хувийн урын сангаа баяжуулдаг гэх үү дээ.Багш нар маань хөөмийн цар хүрээг дээшлүүлэх зөвхөн ардын хэдхэн дуу хөөмийлдөг цаг саяхан үүнийг л баяжуулж хөөмийч хүн ямар ч дууг хөөмийлж болдог юм байна гэдгийг л зорьж байгаа байх.Минйи хүсэл мөрөөдөл ч тийм байдаг.

А.ДОРЖХАНД

No description available.

No description available.

No description available.

Шинэ мэдээ