Баасан, 4 сар 19, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Биднээс 30 илүү хувийн татвар авдаг ч хархнаас дор амьдруулдаг төр

Ер нь бол Монгол Улс, Монгол төр дампуурах ямар ч үндэслэл байхгүй юм. Онолын хувьд бол...

Иргэд цалингийнхаа 30 хувийг төрд өгч байна. Томоохон түүхий эд үйлдвэрлэгч орд бидэнд бий. Хүнсний гол бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэдэг, стандарт шаардлагыг нь хангаад өгвөл гадагш нь экспортод гаргаж, дэлхийн хүнсний зах зээлд том тоглогч болох ч боломж бидэнд бий. Үүний хажуугаар аялал жуулчлалаа хөгжүүлээд явбал дороо хөл дээрээ босох боломж Монголд л байна.

Иргэдийн нэлээд хувь нь гадаадад ажиллаж ам.доллар ихээр оруулж ирдэгийг дурдах нь мөн зүйтэй болов уу. Гэвч өдгөө Монголдоо бид эмнэлгийн үйлчилгээ ч авах эрхгүй аж төрж байна. Зам дээрээ түгжирч, үний өсөлтөд стрессдэж, утаанд хордож, үерт урсаж харх адил амьдарч байна. Ер нь бүхий салбар нь төлөвшөөгүй, зөвхөн хэн нэгний мөнгө идэх хэрэгсэл маягаар хөгжиж байна. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, зам талбай, эмнэлэг, сургууль барих мөнгөө УИХ-ын гишүүд тойрог руугаа зөөсөөр. Төсвийн байнгын хороо дээр хэний тойрог их төсөв авах вэ гэх уралдаан л болж байдаг. Тэрнээс мөнгөө хэрхэн зохицуулбал бид өшөө илүү мөнгөтэй болох вэ гэж бодохгүй байна.

Энэ талаар нэгэн залуу охиноос асуухад гайхалтай нь яг над шиг зүйл хэлсэн юм. Тэгэхээр Монгол залуус бүгд асуудлыг мэдэж байна. Ямар шийдтэй үйлдэл хийх, үр дагавар нь ямар байх нь харин учир битүүлэг. Тэр охины ярьсан зүйлийг сирүүлбэл "Засгийн газрын шийвэрүүд үеийн үед маш муу байсаар ирсэн. Яг үнэндээ залуучууд илүү ухаантай шийдвэрүүдийг гаргах чадалтай байх. Засгийн газрын буруутгаагүй ч гэсэн Монголд амьдрах үнэхээр хэцүү байна.

Хамгийн түрүүнд эмнэлгийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Би корона тусаад эмнэлэгт хэвтсэн. Нойл, хоол гээд ямар ч тух гэх юм байхгүй.

Миний тух яая гэхэд төрж байгаа эмэгтэйд яагаад ор тавиад өгчихөж болохгүй байгаа юм. Иргэдээсээ их татвар авч байж нэг эмнэлэг ч олигтой барьж чадахгүй байгаа юм. Мөн цэцэрлэгт хүүхдүүдээ оочерлож өгдөг гэж сонсож байсан. Би хүүхэдгүй ч гэсэн ирээдүйд хүүхэдтэй болбол оочерийг нь авахын тулд хэн нэгэнд арын хаалганы мөнгө өгөх хэрэгтэй болж байна. Би мөнгө өгмөөргүй байна шүү дээ. Яагаад цэцэрлэг барьж болохгүй байгаа юм. Засгийн газраас гуйж байна. Одоо үнэхээр тэвчээр тасарч байна. Түгжрэл байг ээ, ядаж эмнэлэг, цэцэрлэгийн асуудлаа шийдмээр байна" гэсэн юм.

Шинэ мэдээ