Баасан, 3 сар 29, 2024
-4.9 C
Ulaanbaatar

Б.Одхүү: Хичээлийн шинэ жилийг угтаж  бүх төрлийн турк бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэгслэн худалдааг “Мишээл экспо”-д зохион байгуулна

Турк бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэгслэн худалдааг наймдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар болжээ. Үзэгслэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар “Separate” ХХК ажиллах юм. 2019 оноос үйл ажиллагаа эхэлсэн тус компани энэ эвентээр үйл ажиллагаагаа өргөжүүлж цаашид энэ чиглэлээр хэд хэдэн үзэгслэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулж буй энэ үзэгслэн худалдааны үеэр барилгын материал, бэлэн хувцас, гоо сайхны бараа, хичээллийн хэрэгсэл болон бусад жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм. “Separate” ХХК-ийн төслийн дарга Б.Одхүүтэй дуудлага худалдааны талаар ярилцлаа.

-Турк бараа бүтээгдэхүүний үзэгслэн худалдаа удахгүй болох нь. Зохион байгуулж буй үзэгслэн худалдааныхаа талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Монголд турк бараа бүтээгдэхүүн өргөнөөр худалдаалагдаж эхэлсэн. Энэ нь импортын барааны гол түнш Хятад улс хилээ хаасантай холбоотой. Үүнийг мэдэрч турк бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийг нэг газарт төвлөрүүлж, хичээлийн шинэ жилийг угтаж наймдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд үзэгслэн худалдааг “Мишээл экспо”-д зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Турк бараа бүтээгдэхүүн худалдаалдаг бизнес эрхлэгч хэн бүхэнд энэ үзэгслэн нээлттэй байгаа. Үйлчлүүлэгчдэд нэг цэгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжоор хангагдаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл олон дэлгүүр хэсэх шаардлагагүй, нэг цэгээс шаардлагатай бүх бараа бүтээгдэхүүнээ авах боломжоор хангаж байгаа юм. Хичээлийн шинэ жил дөхсөн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг шүү дээ.

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засаг хүнд байна л даа. Бизнес эрхлэгчид л ачааны хүндийг үүрч явна. Лангууны түрээс дээр бизнес эрхлэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

-Энэ үзэгслэн худалдаатай “Мишээл экспо” төв хамтарч ажиллаж байна. Лангууны түрээсийн үнийг зах зээлийн үнээс доогуур тогтоосон. Лангуугаа A болон Б хэсэгт хувааж өгсөн. Үзэгслэн худалдаанд оролцох бизнес эрхлэгчдийн бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цахим хуудсаар мэдээлэл авч болно. Мөн оффис дээр ирж уулзаад мэдээлэл авах боломжтой.

-Үзэгслэн худалдаанд оролцох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Нийтлэг шаардлага тавьж байгаа. Гэрээнд тавьж буй шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхөд л болно. Лангууны түрээсийн үнийн тухайд А хэсгийн лангууг м кв-ыг 185 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Харин Б хэсгийн лангууны м кв-ыг 155 мянган төгрөгөөр үнэлсэн. Байршлаасаа шалтгаалаад үнийн дүн өөрчлөгдөнө. Лангууны сонголтын тухайд 6 мкв, 9 м кв, 10 м кв, 15 м кв, 18 мкв, 21 мкв гэсэн сонголтууд байгаа. Гэхдээ үүгээр баригдмал биш. Бизнес эрхлэгчид 6 м кв-аас 2 мкв-ыг, 9 мкв-аас 3-мк в-ыг ч түрээслэх боломжтой. Өөрсдөө ирж уулзаад сонголтоо хийж болно.

image

-Үзэгслэн худалааны үеэр зарагдах бараа бүтээгдэхүүний үнийн тухайд тодруулмаар байна л даа. Зохион байгуулагчдын зүгээс ямар шаардлага тавьж байна вэ?

-Зохион байгуулагчдын зүгээс хамтран ажиллах байгууллагууддаа бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд, бөөний үнээр худалдаалах саналыг тавьж байгаа. Үзэгслэн худалдааны нэг онцлог нь энэ байх болно.

image

-Та бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдаж авах боломжтойг онцолж байсан. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар ямар бараа бүтээгдэхүүн зарагдах вэ?

-Барилгын материал, тавилга, гоо сайхан, бэлэн хувцас, хичээлийн хэрэгсэл гээд лангуунуудаа төрөлжүүлж ангилж өгсөн. Үүнээс гадна жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнүүд ч бий. Мөн хөдөө аж ахуй болон аялалд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг аж ахуйн нэгжүүд ч дуудлага худалдаанд оролцоно. Энэ үеэр хүний хөдөлдөөнийг тооцоолж дараалал үүсэхгүй байхаар шийдсэн. Турк гэсэн тодотголтой бүх бараа бүтээгдэхүүнийг энэ үзэгслэн худалдаанаас авах боломжтой. Сүүлд нь онцлоход хэд хэдэн дэлгүүр хэсч авах үйлчилгээгээ нэг доороос илүү тав тухтай орчинд үйлчлүүлж авах боломжийг үйлчлүүлэгчдэд олгож байгаа юм.

image

Шинэ мэдээ