Шүүмжлэх дон туссан хүмүүс шүү, манай Монголчууд. Сошиалд хэдэн хүүхдүүд хонь болж жүжиглэсний төлөө улсаараа нэг юм болж сүржигнээд л.
Тухайн бичлэгт гарч буй сум бол Дархан-Уул аймгийн Орхон сум биш, Сэлэнгэ аймгийн Орхон сум юм аа.
Хөтөлийн цементийн үйлдвэрээс цааш холгүй оршдог, газар тариалангийн өлгий нутгуудын нэг. Соц нийгэмд тухайн суманд эрдэм шинжилгээний тэр тусмаа нарийн ноост хонь гаргаж авах туршилтын ажлууд явагддаг байв. Улмаар Орхон үүлдэрийн нарийн ноост хонийг гарган авсан түүхтэй юм.
Нутаг орныхон нь ч Орхон хонийг бий болгосон сум гэдгээрээ бахархдаг. Малчин бүр л Орхон үүлдэрийн хонио өсгөж үрүүлж, тоог нь олшруулахаар хичээдэг, ийм мундаг нэг элэгтэй сум.
