Баасан, 12 сар 1, 2023
-14.9 C
Ulaanbaatar

Сэтгүүлзүйн төв байгууллагыг Ө.Отгонбаатар удирдана

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVIII Их хурал Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр болов.

1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ өнөөдөр XVIII Их хурлаа хийж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 310 сэтгүүлчид мандат тарааснаас 232 сэтгүүлч оролцож ирц хүчинтэй болж байна. Энэ удаагийн их хурлаар байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцэхээс гадна тэргүүнээ шинээр сонгох юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгчид УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар нэр дэвшсэн. Эндээс Б.Отгонбаатар сэтгүүлзүйн төв байгууллагыг удирдахаар болж байна.

Ө.Отгонбаатар гэж хэн бэ?

Ө. Отгонбаатар (@otgonbaatartv5) / TwitterӨ.Отгонбаатар нь 1998 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд Ийгл телевизэд сурвалжлагчаар ажиллан, ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд МҮОНРТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, редактор, 2006 онд ММ агентлагийн захирлаар ажиллажээ.

2007-2012 онд С1 телевизийн мэдээний албаны дарга, 2013-2016 онд ТВ10 телевизийн захирал, 2016 оноос ТВ5 телевизийн ерөнхий редактораар ажиллаж байгаа юм.

 

Шинэ мэдээ