Лхагва, 4 сар 24, 2024
2.1 C
Ulaanbaatar

Г.Ёндон сайд аа, бензиний үнийн өсөлт чинь эцэстээ Монголчуудыг гуйлгачин болгох юм биш үү

АИ92-2390₮, АИ92/Евро-2535₮, АИ95-3910, АИ98-4150₮, ДТ-3730₮, Евро/ДТ-3890₮ (Орон нутагт энэ үнэ 100-500₮-өөр илүү байна)

Г.Ёндон сайд аа, бензиний үнийн өсөлт чинь эцэстээ Монголчуудыг гуйлгачин болгох юм биш үү. Зөвхөн АИ-92 шатахууныг төр хүчээр барьж байна. Бусад шатахууныг тавиад туучихлаа. Дизель түлш хэрэглэгчид бол өндөр татвар төлдөг өнөөх хүнд машин, механизм хөдөлгөдөг барилга, газар тариалан, уул уурхайн компаниудаас өгсүүлээд Монголын хамаг л аж ахуй нэгжүүд юм. АИ92-ыг үндсэндээ хүчээр л төр засаг барьж байна. Энэ хүчээр барьдаг арга чинь одоо удахгүй, Г.Ендон сайд аа. Нийт Монголчуудын ажил амьдрал эхэлдэг есдүгээр сард хүссэн хүсээгүй АИ92-ын үнэ зад тавих нь. АИ92 бол бидний суурь үнэ. Энэний үнэ өсөхөд л дагаад бүх юмны үнэ өсдөг.

Ирэх аравдугаар сар гэхэд Монголчууд босож тэмцэх дээрээ тулах ийм л зам руу явж байна даа, Г.Ёндон сайд аа.

Шатахууны үнэ өсдөг юм байж. Хамгийн эхлээд Г.Ёндон сайд та нефтний үйлдвэр дээр анхаарч болдоггүй юм уу. Газрын тосны үйлдвэрээ барьж болдоггүй юм уу. Г.Ёндон сайд таны тэр бодлого яагаад хаягдчив, яагаад алга болчихов. Уг асуудал бол энэ салбарыг удирдаж буй яамтай 100 хувь холбоотой. Яам нефтний үйлдвэрийг нэгдүгээр асуудлаа болгож, тулгамдсан, зайлшгүй ажлаа болгож явах ёстой.

Гэтэл ямар ч чадваргүй Г.Ёндон сайд та ойр зуурын эрээвэр хураавар гарын үзүүрийн юмстай ноцолдсоор Монголчуудыг гуравхан сарын дараа гудамжиндаа жагсахад хүргэх нь байна шүү. Ер нь та чадахгүй юм бол ажлаа өгчихөд яадаг юм.

ОХУ-ын Роснефтээс тань руу залгасан гэсэн. Г.Ёндон сайд тань руу Оросын нэг компанийн хэлстийн дарга залгаад л дарамталдаг юм байна. Ийм л Монгол төрийн сайд юм байна та.

Шинэ мэдээ