Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Б.Жаргалсайхан: PSY Монголд наймдугаар сард ирнэ

Буян”-н Жаргалсайхан: Хүний амьдрал бycниyлж, хүүхэд өнчиpүүлж хөрөнгөжөөд  яах юм нүrэл – УНДРАХ“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Та наадмын өдрүүдээр “Хүй долоон худаг”-т тоглолт зохион байгуулна гэсэн мэдээлэл яваад байна. Ямар тоглолт хийх вэ?

-Жил бүр давтагддаг хүн үздэггүй юмаа больмоор байна. Чанаргүй 2-3 цагийн тоглолт хийж байснаас чанартай ганц хоёр зүйл хийсэн нь дээр биз дээ.

-Тэр тоглолтод тань Солонгосын алдарт дуучин PSY ирнэ гэсэн үнэн үү?

-PSY энэ жил урлагт хөл тавиад 10 жилийн ой нь тохиож байгаа юм байна. Долдугаар сарын 17-нд Солонгостоо тоглолтоо хийнэ. Наймдугаар сард урилгаар ирэхээр ярилцаж байгаа.

-Наадмын тоглолтдоо ямар хамтлаг, дуучин авч ирэх вэ?

-Солонгосын 2-3 нэртэй хамтлаг яригдаж байгаа.

-Нууц биш бол ямар хамтлаг, дуучин бэ?

-Яг тохирсон зүйл алга. Ямар ч байсан ирэх нь ирнэ.

-Та урьд нь Германы алдарт “Чингис хаан” хамтлаг болон “Модерн толк”, ОХУ-ын алдарт дуучин Киркоров, “Бони М” зэрэг хамтлаг дуучдыг монголд урьж авчирч байсан. Тухайн үедээ авчирсан зардлаа нөхөж чаддаг байсан уу?

-Чадахгүй. Яаж нөхөх юм бэ.

-Тэгээд яагаад урьж авч ирээд байдаг юм бэ?

-Үзэгчдэд таашаал мэдрүүлмээр байна. урлагийн үнэ цэнийг ойлгуулмаар байна шүү дээ. Одоо ирэх Солонгос хамтлаг ч гэсэн маш үнэтэй. Тэд чинь урлагаа үнэлээд сурчихсан улс. Манайх шиг урлагийг үнэгүй гэж боддог газар биш. Доод тал нь 250 долларын тасалбар яригдаж байна. Манайд тийм үнээр тоглолт үзэх хүн олдох уу.

-Тайз заслаа яаж хийж байгаа вэ?

-Тэрийг хийж л байна. Зарлах цаг нь болоогүй. Цаг нь болохоор зарлана.

-Та тэгээд авчирсан зардлаа нөхөж чадах уу?

-Чадахгүй шүү дээ.

-Тайз засалд хэдэн төгрөг гарахаар байгаа вэ?

-5000 төгрөг (инээв).

Шинэ мэдээ