Пүрэв, 11 сар 30, 2023
-26.9 C
Ulaanbaatar

Түргэний эмч нарын хариуцлагагүй байдлаас болж эрдэнэт хүний амь эрсдлээ

Фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч хаяг дээрээ ийн бичжээ:
"Дархан-Уул аймгийн яаралтай түргэн тусламжийн 103 утсаар дуудлага өгч, эрүүл мэндийн тусламж авна гэдэг "Үхсэн ч очихгүй" гэхээс өөрцгүй юм байна!!! Дуудлага өгөөд хүлээж ядсаар хүнээ аваад эмнэлэг явах зуураа алдлаа. Маш харамсалтай. Ажил явдалд ирсэн хүний бие муудаж, өглөө 05:15 цагт өгсөн дуудлага одоо хүртэл ирээгүй. 20 орчим цаг өнгөрөх гэж байна. Юу гэж ойлгох вэ. Тангараг өргөсөн эмч нар, яаралтай түргэн тусламж 103. Минут секундтэй уралдаж ажилладаггүй бил үү????
Улаанбаатар хот шиг түгжрэл ярихгүй. Ачаалал ч бага. Тавхан минутанд давхиад ороод ирэх газарт таг. Азаар дахиад хүнээ алдчихсангүй. Дархан гэдэг чинь хот биш бил үү, сумын баг биш биз дээ. Багийн эмч ч ийм сэтгэлгүй, усанд хаясан чулуу шиг алга болохгүй.
Хүний амь нас яригдаж байгаа яаралтай тусламжийн үйлчилгээг хэнээс нэхэх вэ??????????" гэсэн байна.
Эрүүл мэндийн яам болон сайд нь энэ асуудлыг хараандаа авна уу. Зохих хүмүүстэй нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хүний амь гэдэг юунаас ч илүү үнэтэй билээ.

Шинэ мэдээ