Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

NBA: Яагаад Дэвин Бүүкэр аугаа тоглогч болж чадахгүй вэ?

Финикс Санс багийн урд шугамны хамгаалагч Дэвин Бүүкэрийг Кобе Брайнттай зүйрлэдэг. Түүний хэмжээнд хүрэхүйц аугаа тоглогч болж чадна ч гэж сагсанбөмбөгийн фэнүүд хүлээдэг билээ. Тэгвэл зарим сагсанбөмбөгийн мэргэжилтнүүд өөр байр суурьтай байдаг. Аугаа сагсанбөмбөгчдөд бусдаас гоцгойрох гоц өгөгдөлтэй байх ёстой гэх теором бий.

Майкл Жорданд: Сагсанбөмбөгийн гоц мэдрэмж болон эйр гэж дуудагдахаар өндөр үсрэлт,

Кобе Брайнт: Мамба Менталити

Леброн Жэймс: зогсоогдошгүй биеийн хүч, гоц атлетик чанар болон өндөр түвшний IQ

гэх мэт өөр өөрийн онцлогоор гоцгойрч аугаа тоглогч болсон байдаг. Яг одоо өндөр түвшинд тоглож байгаа тоглогчдоос дурдвал Яннис бусдаас урт, хүчтэй, Эмбийд биеийн хэмжээ болоод сагсанбөмбөгийн гоц ур чадвар, Дурант төрөлхийн шидэгч бөгөөд тэр шидэлтдээ тохирсон өндөр нуруу, урт мөч, Лука Дончич хэдэн тэрбумд ганц тохиохоор сагсанбөмбөгийн гайхалтай мэдрэмж, Никола Ёкич цуцашгүй аварга бие махбод болоод сагсанбөмбөгийн мэдрэмж, IQ, Стеф Көрри төрөлхийн шидэх ур чадвар болоод мэдрэмж байна.

Яг өнөөдөр аугаа тоглогч болох бололцоотой топ тоглогчдод өөрсдийн гэсэн өгөгдөл байна. Дэвин Бүүкер одоо супер одын хэмжээнд тоглож буй. Гайхалтай ур чадвар, алдаа авах болон оноо авах чадварууд. Гэсэн ч гоцгойрох зүйл алга. Ур чадвараа хэдий их хөгжүүлсэн ч аугаа тоглогч болох хананд очоод л тулна. Энэ бол цэвэр авъяас, өгөгдлийн ялгаа юм. Ганц тоглогч LOCKDOWN хамгаалж болох аугаа тоглогч гэж үгүй.

Phoenix Suns' Devin Booker has no interest in being compared to Kobe Bryant

Шинэ мэдээ