Лавров ирэхэд муу зүйл алга. Харин ч бид өөрсдийгөө дэлхийд харуулах боломж олдож байна. Дайныг дэмжихгүй, эзлэн түрэмгийллийг зөвшөөрөхгүй, ардчилал, хүний эрхийг дээдлэж, дэлхийн улс гүрэнтэй эв найртай хамтран орших нь Монгол Улсын байр суурь гэдгээ хэлчих. Тэгвэл болох нь тэр.
Албан ёсоор дэлхийд тэгээд зарлавал чухал алхам. Үгүй бол ядаж эсэргүүцлийн жагсаал цуглаан болох бол хүчээр тарааж баривчилж болохгүй. Тэгвэл бид биеэ даагаагүй хараат дагуул дайн түрэмгийллийг дэмжсэн арчаагүй улс гэж харагдана. Дэлхий Монголыг хүндэтгэж харьцах хандлагад нөлөөтэй.