Баасан, 3 сар 29, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Өнөөдөр Монголд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл алга

Дуртай зүйлээ хий, өөрийн авъяас билгийг нээж, өөрөөрөө амьдар гэж бидэнд зааж сургасаар ирсэн. Үнэнхүүдээ бол энэ нь ерөөсөө хүний бүтээлч сэтгэлгээ болоод хүн төрөлхтний хөгжил дэвшлийг авч ирсэн философи. Никола Тесла дуртай зүйлээ хийж, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн. Түүнээс өмнө аугаа онолын физикчид, суут ухаантнууд дуртай зүйлээ хийж, алдар нэрийн оргилд хүрсэн байдаг. Тэдний ихэнхийнх нь амьдрал бусдаас гойд мундаг байсангүй. Жижигхэн умгар байшинд тэдний суут агуу нээлтүүд бий болсон байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд ийм авъяастнуудыг олж илрүүлж, тэднийг ивээн тэтгэж, хөрөнгө оруулж хөгжлөө хурдасгасаар байна.

Тэгтэл Монголд тийм зүйл үнэндээ алга. Мөнгөнөөс илүү үнэт зүйл алга. Олигархууд нь хэдэн триллон төгрөгийн хөрөнгө хураачихаад л улам цааш шунаад байдаг. Өөрийн хүслээр авъяас чадвараа хөгжүүлье гэсэн залуус нь мөнгөний төлөө хүсэл мөрөөдлөө хаядаг. Монголд өнөөдөр ийм байна. Бүгд мөнгөний төлөө гэр бүлээ ч худалдахад бэлэн байна. Үнэ цэнэтэй зүйл, бүтээлийн төлөө явах хүн алга. Яагаад гэвэл тэдэнд хоногийн хоол хэрэгтэй. Маш зардал өндөртэй энэ нийгэмд хүн хоёроос гурван ажил зэрэг хийж, зогсоо зайгүй хөдөлмөрлөж байж гэр орноо авч явна. Гэхдээ тэр хийгээд байгаа ажил нь зөвхөн үйлчилгээний төлөө. Үндэсний бүтээн байгуулалт гээд байх зүйл алга. Тийм учраас хүсэл мөрөөдлөө дага, улс орноо хөгжүүл гэдэг философи Монголд үгүй.

Эдийн засгийг суга өсгөхийн тулд аугаа бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй байдаг. Гэхдээ бидний тэр зүйл буюу бүтээлч сэтгэлгээ тун удахгүй энэ үндэстэнд үгүй болно байх даа.

Шинэ мэдээ