Мягмар, 4 сар 16, 2024
7.1 C
Ulaanbaatar

Зургадугаар сарын ногоон бороо сайхан даа

Асгартал, шаагитал бороо орж байснаа нар халж зулай төөнөөд л. Байгаль жинхэнэ захиалгат үйлчилгээ үзүүлээд байна уу даа. Аав, ээж маань бидний багынх шиг бороо орохоо больсон гээд ллл ярина. Тэгтэл зургадугаар сарын бороо хуучны тэр цагийг санагдуулам шивэрч бн даа. Бороонд дуртайг ч хэлэх үү.
Цэнхэр пансан хөшиг татаад ллл, хур бороо намираад ирэхээр сэтгэл цэлмээд л явчихдаг. Бүх муу муухай зүйл бороонд угаагдаад алга болох шиг мэдрэгддэг. Тэгээд бодол оюунаас ширхэг зүлэг тэр аяараа ногоорох адил шив шинэхэн мэдрэмжүүд төрж, дахин шинээр мэндлэх шиг болдог сон. Энэ борооны чимээ сэтгэлийн хамгийн эмзэг утсыг хөндчихдөг гэмтэй. Бороо орсон өдөр гэгэлгэн, эмзэг уяхан болдог л биз. Ийм л шидтэй.
Дашрамд "Зуны эхэн сарын бороо гэдэг амраг хайртын уруул мэт" хэмээн нэгэн яруу найрагч томъёолсон байдаг.

Шинэ мэдээ