Баасан, 4 сар 19, 2024
10.1 C
Ulaanbaatar

Бүгчим халуунд сэрүүхэн унтах бөөгийн дом...

Сайн байна уу. Би японд дадлагажигчаар ажилдаг юмаа. Манай ажилчдын байр кондишн байхгүй, шөнөдөө үнэхээр унтахад чанга байгаан. Гэтэл саяхан хамт нэг өрөөнд унтдаг Батаа гээд залуу өглөө “мань үнэн сайхан амарлаа” гээд инээд алдаад босоод ирлээ. Бүр бурзайх ч хөлсгүй. Би гайхаад шалсаар байгаад учирыг нь асуутал монголд бөө хүнээс чатаар авсан гээд мөсөн дээр тоглож байгаа хүүхний зураг дэрэн доороосоо гаргаж ирээд, шөнө зүүдэндээ “хөвсгөлд мөсний баяр дээр Сэрүүнээ гээд хүүхэнтэй танилцаад , үүр цайтал мөс мөргөлдүүлж тоглосон гэнэ”. Хамаг учир зүүдэнд байна гээд бат итгэчихсэн.
Тэгэхээр нь дараа шөнө нь нөгөө зурагийг нь аваад дэрлээд унттал нээрээ л шөнөжингөө Сэрүүнээ гээд хүүхэнтэй хөвсгөлд үүр цайтал мөс мөргөлдүүлж тоголлоо. Сүүлдээ бүр даарах шинжтэй өглөө сэрлээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж үнэн юм дөөөө ..
Итгэнүү байна уу өөрсдөө л мэд. Кондишн асаахаар мөнгө их гарна гэж бодож байгаа залуус байвал санаа зоволгүй чатаар сэрүүнээгийн зургийг аваад туршаад үзээрэй.

Шинэ мэдээ