Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

Казахууд Монгол Улсын иргэн гэдгээ ухаармаар байна...

Баян-Өлгий аймагт амьдардаг Казах иргэд Монгол Улсын иргэн гэдгээ ухаармаар байна. Та бүхэн бол Монгол хүмүүс. Улс гэдэг бол нэг эдийн засагтай буюу вальюттай, газар нутаг болоод хэл соёл нэгтэй байх үндсэн шаардлагатай. Монгол Улсын иргэн ямар яс үндэс угсаатай байх нь хамаагүй. Амазоны ширэнгэн ойгоос ирсэн ч Монгол Улсын иргэн бол иргэн л байх ёстой. Тэр хүн Монгол Улсад амьдрахын тулд, энэ нийгмийн эд эс болохын тулд наад захын шаардлагыг хангах ёстой билээ.

Тийм болохоор та бүхэн минь Монгол хэлээ сураад бусад үндэстэн, угсаатан, ястан Монгол түмэнтэйгээ илүү ойр байж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд тус болж, иргэн хүний үүргээ биелүүлээрэй. Эцсийн эцэст үр чинь үлдэх нийгэм шүү.

Шинэ мэдээ