Бямба, 4 сар 20, 2024
7.7 C
Ulaanbaatar

Говьд Марсын судалгааны бааз байгуулах ажил ирэх жил эхэлнэ

“Mars V” төслийн багийнхан Монголын говьд олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хот байгуулахаар ажиллаж буй. Тэдний урилгаар Марс нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Роберт Зубрин Монгол Улсад хүрэлцэн ирж, холбогдох албаныхантай уулзав.

“Mars V” төслийн залуус "Монголын говийн орчин нөхцөл яг Марс гариг дээр байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Ингэснээр сансар огторгуйд аялах аялал зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрт нээлттэй болох боломжтой. Энэ нь манай улсын аялал жуулчлалын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулна. Энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд байна" гэж онцолжээ.

Марс нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Роберт Зубрин “Монголын говьд Марс гариг руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургуулилалтын бааз, сансрын судалгааны чөлөөт бүс байгуулах болсон шалтгаан нь -42 хэм хүрдэг хамгийн хүйтэн говь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Марс гаригийн нөхцөл байдалтай ижил гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан. Ирэх жил ирэхдээ "Марсын судалгааны бааз" барих нүсэр ажлыг эхлүүлэхээр шийдсэн” гэж хэлэв.

“Марс-V” төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр өмнө нь “Хүн төрөлхтөн Марс руу хүнтэй хүлэг илгээхээр зорьж байна. Хүнээ бэлдье гэхээр дэлхий дээр байгаа Марстай хамгийн адилхан нөхцөлд бэлдэх ёстой. Түүнийг нь Монголын говь гэж бид танилцуулж чадна. Марс гэж ярихаар хүмүүс сансарт, хол гэж ойлгоод байна. Уг нь бидэнд хамгийн ойр байгаа юм. Бид мэдэхгүй, чадахгүй зүйлээ хийгээгүй, өөрсдөдөө байгаа зүйлээ дэлхийд санал болгож байна.

Бид Марс явах хүнийг бэлдэх, хүн төрөлхтөнд зориулсан дасан зохицож амьдардаг бааз байгуулах юм. Манай улс бусад орны хийдэг зүйлийг улсдаа хийж, дэлхийд өрсөлдөх нөөц боломж хязгаарлагдмал, харин давуу талаа гаргаж ирснээр шинжлэх ухааны салбарт болон эдийн засагт ч үр өгөөжтэй” гэж мэдээлсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Шинэ мэдээ