Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Авгайтай болбол ч мөн сайхан аа, гутал, өмдөө ийш тийш чулуудчаад л пабжи, лудо тоглоол

Эр хүн болсон хойно авгай авна гэж бодноо. Ер нь тэгээд гологдчихгүй бол насаараа л хайрлана цаа чинь. Архичин хулгайч арчаагүй гээд голчихгүй бол хамаа алгоо. Эмэгтэй байвал миний эхнэр байхад болох нь тэр. Болж бүтээд суучихвал ёстой гоё амьдарнаа. Ажилд орчихвол яахав орой доо ажлынхантайгаа ганц хоёр дийжүү уугаад, боломж олвол ганц хоёр хүүхэнтэй маазарчаал халанцуухан гэртээ ирнэ. Ингээд ороод ирэхэд халуун хоолтой, хүүхдээ хараад байж байвал болох нь тэр. Манай дорнын соёлоор бол тийм л жамтай юм байгаан. Авгай хүн чинь эр хүнийг амьдрахад туслах ёстой болохоос өөрөө амьдраад энэ амьдралын бүхий л бал бурмыг хүртээд байх зохимжгүй шдээ. Заа тэгээд ирээллл гутлаа нэг тийш нь өмдөө нөгөө тийг чулуудчаал пабжи тоглоол, лудодоод л авгайгийнхаа үзэж байгаа кдрамаг мяалж мяалжаагаад НБЭ ток, амьтны ертөнцөө үзэж байгаал оройхон викториа секретийн загварын шоуг үзээд суучна даа. Тэхдээ би өөрөө ажил хийхгүй авгайгаараа ажил хийлгээд өөрөө жинхэнэ амьдарна гэж боддын. Энд яахав өөрөө ажил хийж байгаагаар бичиж орхилоо. Ер нь тэгээд аятайхан байгаад байвал хаячихгүйхэн шиг амьдраад байнааа. Зиа тэгээд нуруу маажаал, эллэг хийгээд гоё гоё хоол захиалж хийлгээл чадку бол арчаагүй хормойгоо чирсэнээр нь дуудаж дуудаж хаячаад сайхан даа. тэгээд бас эр хүний үүрэг болсон хойно нэгмуу харданааа. Мессенжэрийг нь шалгаал, гудманд явжаахдаа яагаад тэр залууруу хараад байна аан гээл. Чи арван жил оюутан цагийн найзуудтайгаа уулзаж яахжаагаан яг хэнтэй нь уулзахжаагаан, тэр батаатай их ойр байсан гэсэн тэр ирхиймүү, гэртээ хүүхдээ хараад суужээсэн нь дээр биздээ, дараагыхад нь явкуу юу гээл. Зиак хунчирлаж хунчирлаж нэг явуулхаараа нэг цаг болвуу гүүюү утасдаал харъя гадаа чинь байна одоо болоо шүү дээ гээл.
Юм уугаад согтчоод ирхээрээ гар хүрнээ. Эхнэр илжиг 2-т гар хүрж байхгүй бол тэнэг залхуу болдог гэсэн. Чи яагаад оймс угаажаагаад цоолоо хаяжаагаам бэ, доржийн эхнэр нүүрээ их гоё будхын чи яагаад будаж чададгүйн бэ, чи яагаад балиар таргалаад байнаа гээл зодох шалтаг ёстой мундахгүй шүү дээ. Нүүрлүү нь дэлсэж орхивол нүдний цэнхэрээсээ ичээд хэд хоногтоо гарахгүй гэрээс. Надаас салвал турж үхнэ гээд бодцон болхоор яаж ч зодсон салж явахгүй л дээ. Урвайгаал явааал байна. Өглөө босоод угааж индүүдсэн цамц өмдөө өмсчөөд, ажилдаа гараад шидчинэ дээ. ай авгай авах ч сайхан юм шиг байгаамаа.
Эхнэр чинь зовхын байна гэжүү. гүүшдээ жаргах үе зөндөө байна. Хааяа намайг архи уухгүй гэртээ ирээд зодохгүй сайхан ааштай байхад жаргышд өнөөдөр ашгүй зодуулсангүй дээ гээл. Бас намайг нууц амрагаасаа салхад ашгүй одоо л наддаа эргээд хайртай болох нь гэж горьдлого тээн жаргана, цалингаасаа хэдэн цаас хялайлгангууут гарж гудамны ТҮЦ-нээс маруужин авч идэе гэж бодож жаргана. энэ хэсэгт бодож байгаа болхоос маруужин авч идкүү байгааг уншигч авгай анзаарна уу.
зиа ингээл эндээс хархад манай уламжлалт эцгийн эрхт ёс ноёрхсон гэр бүлд эхнэр нөхөр хоёр хоёулаа жаргалтай байгаа бөгөөд энэ нь гэр бүлийн тогтвортой жаргалтай болгож байгаа юм. худлаа гэвэл та алдартай хүмүүсийн ярилцалганд "манай эхнэр л энэ их амжилтанд хүрхэд тусалсан даа" гэсэн үг гархаар эхнэр нь аргагүй сайн хүүхэн юм даа эхнэртээ ч аргагүй хайртай хүн юм байна гэж мэгээл боддог биздээ. Зөруулээд та алдартай болцым чинь тэр сайн эхнэрээ тан шиг алдартай болход одоо та өөрөө туслана биздээ гээд асууж болкуу шүү. Алдартан маань бараг уурлах байх эхнэр туслах ёстой гээд бодцон болхоор. 

Шинэ мэдээ