Лхагва, 4 сар 24, 2024
1.1 C
Ulaanbaatar

Биеэ үнэлэгч: Монголд ягааны гудамж нээчихвэл араар тавилт, БЗХӨ огцом буурна

Манай "Znews.mn" вебсайт ярилцлагын буландаа биеэ үнэлэгч эмэгтэйг урьж ярилцлаа. Тэрээр "нэр болон зургийг минь нууцлаад өгөөрэй" хэмээн биднээс хүссэн юм.

-Сайн байна уу. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Нэрээ хэлмээргүй байна. Одоо би 27 настай, нэг хүүтэй. Хүү маань 5 нас хүрч байгаа.

-Хотын уугуул уу?

-Анх би 7 настай даа Төв аймгаас Улаанбаатар хотод ээжийн хамт нүүж орж ирсэн. Ээж маань хотод ирээд хүнтэй суусан. Хойд аав маань ч их сайн хүн. Хоёр охинтой. Тэр хоёр нь тусдаа гарчихсан, том хүмүүс. Ингээд хоёр гурван жилийн хугацаанд Дарь-эхэд хашаа байшинд бидний амьдрал юугаар ч дутагдаж, гачигдалгүй сайхан байлаа. Би бага даа их дотогшоогоо, нээх юм ярьдаггүй хүүхэд байсан. Тиймээс хойд аавтайгаа тийм ч сайн харилцаатай байдаггүй байв. Ээж харин хойд аавыг их дарамтална. "Муу хөгшин толгой манайхаас зайлахгүй юугаа хийгээд байгаа юм" гээд л очоод алгадна. Хойд аав ч юм хэлэхгүй.

Намайг тавдугаар ангид ордог жилээс хойш ээж гэртээ ирж хонохоо болив. Юм л бол хонон өнжин алга болчихно. Архины үнэр шингэчихсэн, хүн гэхэд хэцүү л хүнийг аав авчирна. Хойд аав маань их уцаартай болсон. "Ээж шигээ өлөгчин болно л доо чи" гээд хоёулахнаа үлдсэн хойно намайг дарамталдаг болов. Хойд аавын минь дагавар охидууд тун удалгүй аавыг ирж авсан юм. Тэрээр над руу их өрөвдөнгүй хараад "Май миний охин. Чихэр авч идээрэй. Ээж нь удахгүй ирэх байх" хэмээн 5000 төгрөг өгөөд духан дээр үнсээд гараад явсан юм. Тэрнээс хойш тэр хүнтэй уулзаагүй. Би ч 13 настай өөрийгөө аваад явчихаар том болчихсон байлаа.

-13 настай өөрийгөө тодорхойлбол. Ямархуу хүүхэд байв?

-Миний бэлгийн бойжилт үеийнхнээсээ хамаагүй эрт болсон. Хөх ургачихсан, дээр нь ангийнхнаасаа толгой өндөр. Үеийн банди нар гэхээсээ илүү ахлах ангийн хөвгүүд над руу их мессеж бичдэг байлаа. Тийм ч болохоор 17 настай өөрөөсөө дөрөв ах бандитай үерхсэн. Төгсөх ангийн хөвгүүн байсан болохоор их хэрсүү. Архи, тамхи хэрэглэнэ. Ах нартай их нийлдэг байсан. Зарим найз нар нь 30 дөхсөн хүмүүс байдаг байлаа. Тэр хөвгүүнтэй анх бэлгийн харьцаанд орж байсан. 14 насандаа. Тэгэхэд тэр хөвгүүнээс их зүйл сурч билээ. Архи, тамхи хэрэглэх гээд л. Сүүл рүүгээ тэр танил ах нартаа намайг зардаг болов. Тэгээд тэр мөнгөнөөсөө нэгж, ойр зуурын мөнгө надад өгнө. Удалгүй нөгөөх залуу оюутан болоод найз охинтой болж, ор сураггүй алга болов. Харин түүний найзууд над дээр ирнэ. Ирэх дээ 5, 10 мянган төгрөг, эсвэл утас руу нэгж шилжүүлнэ. Тэгээд нэг шөнийг өнгөрөөнө. Надад секс хийх анхнаасаа л таалагддаг байв. Хэнтэй ч хийсэн таашаал авчихна. Энэ мэт өдөр хоногууд өнгөрсөөр би 9 дүгээр ангиа төгсөж, Коллежд тогоочоор сурсан.

-Коллежийн амьдрал хэр байв?

-Бусдын л нэг адил. Нэгдүгээр курсээ төгсөөд нэг ресторанд дадлага хийсэн юм. Тэндэхийн захирал гээд 40 орчим насны намхан, царай муутай ах над руу их хандардаг байлаа. Би ч тэрнийг нь гадарлана. Өглөө ирэхэд хувцасны шүүгээнд амттан, цэцэг эдр хийчхсэн байна. Тэгээд тэр ахтай уулздаг болсон. Ер нь бол сексийн л харилцаа. Секс хийгээд надад мөнгө өгнө. Нэг оройг өнгөрүүлэхэд 100 мянган төгрөг өгнө. Тэгээд хотын төвд байр түрээслэдэг болов. Ээжтэй хамт байхад их хэцүү болсон байсан юм. Байнга уурлана, заримдаа бүр зодно.

Нөгөөх ах хүүгийн найзууд сүүл рүүгээ ирдэг болов. Байнгын 5-6 харилцагчтай, дээр нь үе үе нэг удаагийн хүмүүс ирнэ. Энэ мэтчилэнгээр мөнгөөр дутагдах зүйлгүй болов. Ээж рүү хааяа мөнгө шилжүүлнэ. Байнга шилжүүлэх боломж надад байсан ч ээж тэр мөнгөөр уучих болохоор нээх их өгөхгүй шүү дээ(инээв)

Улмаар нэлээд мөнгөтэй хүмүүстэй ч ойр боллоо. Нөгөөх залуус найзуудтай танилцъя гэдэг санал тавина. Тийм болохоор охидуудтай их найзалж эхэлсэн.

-Охидуудыг уруу татна гэсэн үг үү?

-Тийм. Ер нь охидууд гурван шалтгаантай л ийм зам руу ордог. Ихэнх нь мөнгөний хэрэгцээ шаардлагаас болдог. Тэдэнд эхлээд нэг спонсор олж өгнө. Улмаар цаашаагаа амтанд нь ороод явна. Нэг ахтай цуг би эвент зохиодог байсан юм. Мөнгөтэй ах нар ирнэ. Тэндээсээ охидуудаа сонгоод спонсорлоно. Тогооч, DJ болон согтууруулах ундаа. Эрчүүдийн хүсдэг зүйлс, сайхан амралтыг зохиож өгнө. Өөрсдөө ч мөнгөө авна. Тэгэхийн тулд охидууд хэрэгтэй. Ер нь материалист үзэлтэй хүмүүс энэ замыг сонгох нь элбэг. Бусад шиг гоё утас, хувцас хэрэглэхийн тулд энэ ажлыг хийнэ. Мөн угаасаа л дуртай охидууд гэж бий. Архи шоу цэнгээнд сүнсээ өгчихсөн.

-Ер нь эрэгтэй хүнд дурлаж байсан уу?

-Дурлахгүй байхыг хичээдэг. Яг миний сургаж, энэ замд оруулсан охидуудаас нэлээд хэд нь эр нөхөртэй болоод явсан. Нэг кофи шопд цуглууд ч юм уу хоорондоо ярилцана. Яаж мөнгө салгахаа. Зүгээр салгахгүй шдээ. Бас хувийн бизнесээ эхлүүлнэ, зарим нь. Би ч гэсэн нэг хувьдаа нэг пабтай болсон. Гэхдээ энэ амьдралаасаа бол салж чадахгүй юм билээ. Хүүгийн маань аав чухам аль нь вэ гэдгийг ч би мэддэггүй. Гэсэн ч хүүгийнхээ ирээдүйн төлөө явна.

Таалагдсан залуу байвал зүгээр л хамт байх гоё. Өөрийгөө хүндлүүлэх дуртай. Ер нь хүндлэл гэдгийг бараг мартсан 20 жилийг ардаа үлдээсэн. Одоо бол хүндлэл хүсч байна. Хүндэлж харьцдаг хүмүүс их бий. Тэд нарт заримдаа үнэгүй үйлчилнэ.

-Одоо тэгэхээр жуулчлал түлхүү хийж байгаа юм байна, тийм үү?

-Ер нь эрчүүд нас залуу байх тусам л илүү их сонирхдог. Тиймээс 10 жилийн хүүхдүүдийг их урхиддаг. Гэхдээ тэдний сонголт шүү дээ. Би бусад шиг хүчлэхийг хүсдэггүй. Энэ амьдралд нэг л орсон бол гарах зам байдаггүй. Тиймээс тэр хүүхдүүдийн амьдралыг боддог. Үнэхээр би ийм замаар явмаар байнаа гээд ирээд гуйх нь ч бий.

-Яагаад тэгж гуйж байна?

-Охидууд их тэнэг байдаг. Шөнө үдшээр дэмий тэнэх, залууст тоогдох, кинон дээрх шиг амьдрах, инста охидууд шиг байхыг хүсдэг. Энэ зам тэр зүйлд хүрэхэд ойрхон гэж боддог. Гэхдээ хөдөлмөрлөж зүтгээгүй мөнгө бол мөнгө болдоггүй. Дороо үрэгдээд л дуусчихна. Гоё ганган зүйлст. Тэгээд л дахиад мөнгө хэрэг болно. Нөгөөдхөө хийнэ. Ингээд эгэл жирийн ажил хийх ямар ч чадваргүй болгоно. Фэйсбүүкээр биеэ үнэлэлт бол бүр ч явцгүй. Энийг бүр гааршуулж, бэлгийн замын өвчнийг ч их газар авхуулж байгаа юм шиг санагддаг. Тиймээс биеэ үнэлэлтийг хуулиараа зөвшөөрч, зориулалтын газар байгуулах нь зөв. Одоо тулгамдаад байгаа араа тавилт, бэлгийн замын өвчний тархалтыг хумихад их тус нэмэртэй байх болов уу.

М.ГАНТУЯА

Шинэ мэдээ