Баасан, 4 сар 19, 2024
8.1 C
Ulaanbaatar

В.Путины дургүйцэл ба Казахстаны ерөнхийлөгчийн эсэргүүцэл

Казахстаны ерөнхийлөгч К.Токаевын үг үйлдлийг дэлхий нийт анхааралтай харж байна. Тус улс ОХУ-аас хэт хараат улстөр, эдийн засгийн бодлогоо эргэн харж буй юм. Энэ нь хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд байсан "стан" орнуудын хувьд эрс шинэчлэл билээ. Казахстаны өмнөх удирдагч Н.Назарбаев нь түүхий эдээ ОХУ-д нийлүүлж, бараа бүтээгдэхүүн импортоор авч байв.
Харин одоо шинэ үеийн Казахстан гадны хөрөнгө оруулалтыг дэмжин дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх болов. Казахстан бол хуучин "стан"-ууд болон бүс нутаг дундаа нэр нөлөө ихтэй том тоглогч. Оросын сэтгүүлчид Казахстаны ерөнхийлөгчийг шүүмжлэхдээ "олон улсын тавцанд Оросуудыг ганцаардуулах бодлого бариад эхэллээ" гэсэн. Үүнийгээ ч түүнээс асуусан.
- Та өчигдөрхөн Оросын хүчээр дотоодын бослогоо дарсан. Гэтэл одоо хүнд хэцүү цагт ОХУ-аас нүүр буурууллаа. Хүнд хэцүү цагт нэг нөхрөө хаяж болохгүй...
гэв. Харин бүх насаараа дипломат албанд зүтгэсэн туршлагатай улстөрч К.Токаев эрс шулуун хариулт хэлж сууна. Тэрээр:
- Казахстанд Орос биш Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан) тусалсан. Энэ бол бидний бие биедээ гэрээгээр хүлээсэн үүрэг. Нэг улс "аврагч"-ийн дүрд тоглох ёсгүй...
Казахстаны ерөнхийлөгч К.Токаев нь Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэний дараа ОХУ нефтийн экспортыг нь хаасан. Тус улс зөрүүлээд нутаг дэвсгэртээ Оросын нүүрс ачсан 1700 вагоныг зогсоов. Орос, Казахстаны хооронд хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байна.

Шинэ мэдээ