Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

Таван цулын хоолны ач тус

Таван цулын хоолны ач тус

Хонины таван цул хүний биед ямар сайн нөлөөтэй: Элэг, уушги, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Энэхүү хонины таван цулаар шөл буюу битүү шөл, бууз, хуушуур хийхээс гадна малын эрхтний онцлогийг ашиглан бас янз бүрийн нарийн хоол хийдэг..

- Хонины таван цулын шөлийг цус төлжүүлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Мөн төмөр ба иодын дутагдлаас сэргийлж, хавар бие сулран ядаргаанд орсон үед таван цулын шөл илүү сайн ач тустай. Монгол уламжлалт эмнэлэгт таван цулын хүчин чадлыг нарийн тэмдэглэсэн байдаг. Үүнд, хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаана . Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаана. Хонины зүрх амтлаг амттай, бүлээн чанартай, зүрхний тамирыг сайжруулж, хий дарах чадалтай. Голдуу зүрхний тамир тэнхээг сайжруулж, зовниж унтууцах зэрэг зүрхний хийг анагаана. Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна. Хонины дотор бөөр их амттай, бүлээн чанартай, бөөрний хүйтнийг арилгаж, бөөрний хүйтэн хийгээр чих дүлийрэх, чих шуугих, нуруу шархиран өвдөх, бөөрний тамир тэнхээг сайжруулдэг гэж ярьлаа.

- Таван цулыг хоол хүнсэнд хэрэглэхэд онцгой анхаарах зүйл байхгүй. Байгалийн эрүүл хонины дотор цулыг хүнсэндээ хэрэглэх нь биед маш сайн.

Мангир

Мангир Мангирыг Хангай,Хэнтий,Монгол Алтайн муж нутгаар суух халхчууд хоол хүнсэндээ бас л нилээд ашиглаж байжээ.Мангирын нялх навчийг түүж хэрчин даршлах, мөн газрын хөрсөн доторхи бяцхан булцууг ухан авдаг ажээ.Тэрчлэн хээрийн бүс нутгийн халхчуудын дунд хөмөл,таанын нэгэн адил хоормог зэрэг эсгэсэн цагаан идээн бүтээгдэхүүнтэй хольж зоодойлон сорс хийж хадгалан хоол амтлах ч арга байсан ажээ.

Өрөм загсаах:

 - Сүүгээ хөөрүүлж бага зэргийн гурил үрж самраад галаа багасгана.

- Аргалын зөөлөн гал дээр загсаасан өрөм шаргалтаж сайхан цоохортоно.

- Галаа нэмж дахин халааж бага зэргийн дөвийлгөн гаргаж сэрүүн газар тавьж хөргөсөнөөр өрөм зузаан биетэй, цөцгий сайтай загсдаг. Намрын улиралд аль ч төрлийн малын сүү өтгөрч мөн цаг агаар сэрүүсдэг тул намрын өрөм хамгийн амттай бөгөөд тослог ихтэй , гарц ихтэй болдог тул малчид энэ улиралд өрөмөө хурааж өвөл идэх цагаан тосны түүний эдээ бэлтгэж авдаг.

Говийн цагаан шувуу хоол

Говийн цагаан шувуу хэмээх нэртэй говь нутгийнхны хүндэт зочиндоо өргөн барьдаг битүү хоол. Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0,5-0,7 мм зузаантай үлдээн годонтой нь туламлан өвчиж авна. Гол махаа жижиглэн татаж хөмүүл, давсаар амталж туламлан өвчиж авсан сүүлэндээ хийж онгорхой хэсгийг нь битүүлэн оёно. Үүний дараа гадна арьсыг нь хуйхлаж, хярваслаад бүлээн усаар сайтар угаана. Тогоонд 2-2,5 л ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж давс цацаад 40-50 минут буцалгана.

Орц: (2 порц)

1. Туламлан өвчсөн хонины годонтой сүүл 1 ш

2. Гол мах 500 г

3. Дарсан хөмүүл 2 халбага

4. Давс

А.ДОРЖХАНД

Шинэ мэдээ