Мягмар, 4 сар 16, 2024
18.1 C
Ulaanbaatar

Монголын нэг сайхан залуу Япон улсад зуурдаар амь насаа алдав

Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 17-ны шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртсэн бөгөөд нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан.

Энэ тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Тус мэдэгдэлд "Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь Элчин Сайдын Яаманд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна" гэжээ.

Шинэ мэдээ