Бямба, 6 сар 22, 2024
9.1 C
Ulaanbaatar

Энэ сард 7 хүүхэд голын усанд эндэв

Сурагчдын амралт, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол гарсаар байна. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр сүүлийн нэг сарын хугацаанд долоон хүүхэд усанд эндэж, амь насаа алджээ. Иймд эцэг эх асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа голын эрэг орчмоос зайдуу байрлах, амралтын газруудад гол, нуурын эргээрээ хамгаалалтын зурвас татаж, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Шинэ мэдээ