Site icon POLITIC MONGOLIA

"Монгол улс Катар шиг баян болно" гээд саяхан л хөөрцгөөж байсан даа, бид

10 хүрэхгүй жилийн өмнө бид "Монгол улс Катар шиг баян болно" гээд хөөрцгөөж байсан. Гэтэл өнөөдөр хар, саарал жагсаалтуудад ороод явж байгаа нь гутамшиг. Виа Твиттэр
Тухайн үеийн судалгаагаар манайх 2025 онд Катарын хэмжээнд хүрч болохоор эдийн засгийн өсөлт тийм өндөр бсан. Оксфорд, Кэмбрижийн ЭЗ-ийн хичээл дээр жишээ болж яригддаг бсныг сурч бсан найзууд хэлдэг. Монгол оюутны азтайг гайхаж бсан гэдэг. 2011 онд дэлхийд ЭЗ өсөлтөөрөө нэгт явж бсан. 17 хувь шүү. Гол шалтгаан гадны хөрөнгө оруулалт, тухайлбал Оюутолгой. Үүнээс хойш бид гадны хөрөнгө оруулалтыг УТ-чидтэйгээ нийлээд хөөж өгсөн. Тэр нь муу энэ муу гэж баахан голж бгаа ч яг юу нь муу гэдгээ ихэнх нь мэдэхгүй. Шулуулахгүй гэвэл хөгж, хөгжие гэвэл шулуул гэдэг. Одоо тэгээд шулуулахчгүй, хөгжихчгүй ингээд байж байхаас. Гадны knowhow чухал уу, баялаг чухал уу? Үнэндээ know how нь чухалшд. Ашиглаж чадахгүй баялагаар юугаа хийх гээд бдаг юм. Боловсрол, know how бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй баялаг гэдгийг хэзээ ойлгох бол доо хэдүүлээ. Know how байхгүй бол наад баялаг чинь зүгээр л чулуу. Үнэндээ бид ч бас тэдний know how-г шулж л бгаа. Үнэндээ бидний шулж буй зүйл илүү өгөөжтэй, алдсдаа хэрэгтэй. Чинийх 7, минийх 7-хон гэдэг шиг хандвал бидэнд л хортой. Баялагийн хараал болсон улс зөндөө бн. Эсрэгээр хөгжсөн нь ч олон бн. Хэдүүлээ юмыг арай алсаар харж, УТ-чдийн ярьж бгааг илүү шүүлтүүртэй хармаар байна.
Өнөөдөр бид дэлгүүр, кофе, худалдааны (CU, Emart гэх мэт) know how-г гаднаас авч байна.
Exit mobile version