Site icon POLITIC MONGOLIA

Ice Top-ын тоглолт хар тамхидалт, архидалт, хулгайгаар дүүрэн болжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт зохион байгуулагдсан.

Тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн ба тоглолттой холбоотой цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд:

- Амраахгүй байна гэх-4,

- Гар утас алдсан-4,

- Унадаг дугуй алдсан-1,

- Хэрүүл маргаан болоод байна-5

Mөн биеэ авч явах чадваргүй согтуурсан-1 дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч материалжуулан шалгаж байна. Халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж 8 этгээдийг шоунаас гаргасан. Хар тамхи хэрэлэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн 3 иргэнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

Exit mobile version