Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг эцэслэн хэлэлцүүллээ. Хуулийн
төсөлд аймаг сумын наадмыг долдугаар сарын 10-12-нд, Улсын баяр 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах, барилдах доод насыг 16 болгож, түргүүлсэн бөхөд цолны батламж олгодгийг болиулж шууд цол олгох, допинг хэрэглэсэн бол улсын цолыг хураахаар, унаач хүүхдийн насыг 7 ба түүнээс дээш гэж байсныг 8 болон түүнээс дээш болгож, Засгийн газрын шийдвэрээр дөрвөн бүсийн морины шигшмэл уралдааныг нэгэн зэрэг зохион байгуулах, допингийн эсрэг дэлхийн дүрмийг бөх, сурын харваач холбогдох холбоод мөрдөх, монгол үүлдрийн адууны стандартыг батлах хүртэл Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулах зэрэг 37 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооноос гаргасан юм.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Бөхийн хувьд аль болох өргөн дэлгэр тэмдэглэе гэдэг агуулга, зарчмыг баримталж байгаа. Үндэсний уламжлалаас гадна спортын элементүүд орж ирсэн. Дүрэм нь тодорхой байг гээд байгаа юм. Өөр аймаг, сумын бөхийг оролцуулдаггүй, өндөр цолтой бөхчүүд аймаг, сум хэсч явдаг зэргийг зохицуулахыг зорьсон. Тухайн үеийн наадмыг зохион байгуулах комисс нь хийж ирсэн. Цаашдаа хуулиар нутаг усаар ялгаварлан гадуурхахгүй. Үндэсний бөхөд ялгаварлан гадуурхах заалт байх ёсгүй. Аймаг сум, иргэншлээр нь ялгаварлан гадуурхахгүй. Халимаг, Тува, Буриадын бөхчүүд наадамд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Бидний хувьд хорооны хурлаар танилцуулж хүсэлтийг нь хангах чиглэлээр ажиллаж байна" гэсэн юм.
Wow, wonderful blog layout! How long have you
ever been blogging for? you made running a blog look
easy. The overall glance of your web site is magnificent, let alone the content!
You can see similar: sklep and here dobry sklep
Post writing is also a fun, if you be acquainted with afterward you can write if not it is complicated
to write. I saw similar here: Sklep internetowy
Good day! Do you know if they make any plugins to help
with Search Engine Optimization? I'm trying to get my blog to rank for
some targeted keywords but I'm not seeing very good
results. If you know of any please share. Cheers!
You can read similar blog here: Ecommerce